Асуулгын хариуг Д.Зоригт өглөө
УИХ-ын үдээс өмнөх чуулганаар Ц.Сэдванчиг нарын гишүүдийн Засгийн газарт тавьсан “Монгол алт” хөтөлбөрийн талаар асуулгын хариуг ЭБЭХ-ний сайд Д.Зоригт танилцууллаа. ЭБЭХ-ний сайдаас УИХ-ын гишүүд уг хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар асуулт тавьж байна. Х.Баделхан: Алтны нөөц манай баруун аймгуудад ямар байдаг юм бэ. Дээр үед Оросын судалгааны анги нэлээд судалгаа хийсэн байдаг. Алтай нурууны нэрийг алттай гэсэн үгнээс гаралтай гэсэн мэдээлэл байдаг. Алтай нуруутай залган оршдог Хятад улсын нутагт хэд хэдэн арвин нөөцтэй орд бий. Баруун аймгуудад энэ төрлийн судалгааг хэр хийсэн байдаг юм бэ. Д.Зоригт: Баруун аймгууд дахь алтны нөөцийн талаар Ашигт малтмалын газрын ерөнхий геологич Ариунбаяр хариулна. н.
Ариунбаяр: Одоогоор Улсын эрдсийн санд бүртгэлтэй нөөц баруун гурван аймагт байхгүй. 168 мянган тонн нөөц бий гэсэн албан бус мэдээлэл бий. Эдгээр аймгуудад алтны олон илрэл байгаа. Эдгээр илрэлийн нөөцийг тогтоохоор хувийн хэд хэдэн аж ахуйн нэгж ажиллаж байна. Ховд, Баян-Өлгий аймагт гурван том илрэл дээр судалгаа хийгдэж байна.
Энэ мэтчилэн асуулт, хариулт үргэлжиллээ. Зарим гишүүдийн зүгээс алт олборлож байгаа хятад иргэдийг хөөн гаргах санал гаргаж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ