Спикер ОУПХ-ны ассамблейд оролцоно

img

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид 2011 оны аравдугаар сарын 16-19-ний өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Берн хотод болох Олон Улсын Парламентын Холбоо /ОУПХ/-ны 125 дугаар Ассамблейд оролцохоор маргааш мордоно. Берн хотын “Бернэкспо” төвд болох ОУПХ-ны 125 дугаар Ассамблейн энэ удаагийн чуулганаар ОУПХ-ны НҮБ-ын асуудлаархи хорооны илтгэл, ОУПХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэхээс гадна Ассамблейн дараагийн чуулганаар хэлэлцүүлэхээр сонгосон сэдвүүдээр салбар хуралдаан хийж хэлэлцүүлэг явуулах юм байна. Мөн Ассамблейн намрын чуулганы уламжлалын дагуу чуулганы үеэр Санхүүгийн зах зээлийн шинэтгэлийн сэдвээр салбар хуралдаан хийхээр төлөвлөжээ. Монголын парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат, УИХ-ын гишүүн Б.Батбаяр, С.Оюун нар багтсан байна. Мөн ОУПХ-ны 125 дугаар Ассамблейн үеэр зохиогдох Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн ээлжит хуралдаанд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж оролцох юм.              

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

CHuulgan deer heg um yaridagTSashaa haraad uur um yaridag ene nuhuriig CHOIBALSAN guigaar algaduulah umsan.Gadaadad neg um dotoodod uur um yarina GADAADAD YABUULAHIIG HORIGLONO
2011-10-14