
Үндэсний номын санд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрдэм шинжилгээний уншлагын танхим үүд хаалгаа нээнэ.
Ерөнхийлөгчийн нэрэмжит танхим нь эрдэм шинжилгээний уншлагын танхимын үнэмлэхээр дотоод гадаадын эрдэмтэн мэргэд, монгол судлаачид, их дээд сургуулийн багш нар болон залуу судлаачдад үйлчилнэ. Орчин үеийн уншлагын танхимын жишигт нийцсэн уг танхимд эрдэм шинжилгээний томоохон хурал зөвлөгөөн, лекц семинар болон бусад арга хэмжээ зохион байгуулагдах юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ