Б.Мэдрээ: Голдман Сакс манай хувьцааг худалдаж авсанд туйлын баяртай байгаа

img

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээтэй ярилцлаа. -Европ, Америкт санхүүгийн хямрал болох төлөвтэй байгаа. Гадаад хүчин зүйлээс үүдэн манай банкуудын үйл ажиллагаанд нөлөөлөх зүйлс хэр ажиглагдаж байна вэ? -Европ болон АНУ-д нүүрлэж байгаа санхүүгийн хямралын Монголын банкны системд үзүүлэх шууд нөлөө бага байгаа нь манай дотоодын банкуудын гадаад пассив буюу гаднаас татсан эх үүсвэрийн хэмжээ бага байгаатай холбоотой. Харин эдийн засгийн хямралаас сэргийлэхийн тулд томоохон улс орнуудын төв банкууд мөнгөний тэлэх бодлого баримталж, гадаад зах зээл дээр мөнгөний үнэ цэнэ буюу хүү маш бага төвшинд очоод байгаа одоогийн нөхцөлд манай банкны систем рүү их хэмжээний, богино хугацаатай мөнгөн урсгал орж ирж, тогтворгүй байдал үүсгэх магадлал өндөр болоод байна. Саяхан Монголын Хөгжлийн банкны болон “Энержи ресурс” ХХК олон улсын зах зээл дээр бонд гаргахад санал болгосон хэмжээнээс 10 дахин их авах санал ирсэн нь дээрх байдлын баталгаа юм. Монгол шиг жижиг орны хувьд “Hot money” буюу богино хугацаатай, их хэмжээний мөнгөн урсгал санхүүгийн системийг амархан хямралд оруулж болно. Иймээс гаднаас орж ирж буй эх үүсвэрийг хэрхэн эрсдэл багатай байршуулах тал дээр манай арилжааны банкууд, ханшийн тогтвортой байдлыг хангах тал дээр Монголбанк анхаарал хандуулан ажиллах хэрэгтэй. -Манай арилжааны банкуудын үйл ажиллагаа өнөөдөр ямар төвшинд байна вэ? -Сүүлийн хоёр жилийн хугацаанд арилжааны банкууд зээл олголтод нэлээд анхаарал хандуулан ажилласан ба одоогоор дотоодын банкуудын нийт активын 61 орчим хувийг зээл эзэлж байна. Ийнхүү зээлийн хэмжээ нэлээд нэмэгдсэнээс гадна Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлсээр байгаа нь зээл олгох сонирхлыг бууруулаад байна. Банкны системийн хувьд авч үзвэл 2011 оны эцсээр хөрвөх чадвар болон бусад санхүүгийн тогтвортой байдлын үзүүлэлтүүд хангалттай гарсан. -Монголбанкнаас бодлогын хүүгээ чангаруулах бодлого барьж байгаа. Үүнийг Та хэр оновчтой үзэгдэл гэж боддог вэ? Өөр арга зам бий юу? -Монголбанк бодлогын хүүгээ чангаруулах бодлого барьж байгааг буруу гэж үздэг. Дэлхийн зарим  орны Төв банкны баримталж, хэрэгжүүлж буй бодлогын талаар товч мэдээлэл өгье. АНУ-ын Холбооны нөөцийн банк 2008 оны санхүүгийн хямралаас хойш улсынхаа эдийн засгийг дэмжих үүднээс мөнгөний тэлэх бодлого хэрэгжүүлсээр байгаа ба өнгөрсөн онд эдийн засгийн голлох үзүүлэлтүүд нь улам муу гарч эхэлсэн нь дээрх бодлогоо улам эрчимжүүлэх шалтгаан болсон юм. Тус банк бодлогын хүүгээ түүхэн дэх хамгийн доод хэмжээ буюу жилийн 0-0.25 хувь болгож бууруулаад байгаа ба хүүгийн энэхүү төвшинг 2014 он хүртэл хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Энэ нь эдийн засгийн өсөлт хэвийн төвшинд очтол мөнгөний зөөлөн бодлогоо хэвээр үргэлжлүүлэхийг харуулсан. Мөн хэд хэдэн удаагийн Засгийн газрын урт хугацаатай бондын худалдан авалт хийх хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн ба үүгээрээ дамжуулан эдийн засагт дахь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж байна. 2011 оны хавраас эхэлсэн Европын холбооны өрийн хямрал одоо зөвхөн тус холбооны бус дэлхийн эдийн засаг, санхүүгийн гол анхаарал хандуулах асуудал болж хүндрээд байгаа билээ. Европын холбооны Төв банк, Олон улсын валютын сантай хамтран санхүүгийн хүндрэлд ороод байгаа улс орнуудад зээл тусламж, хөрвөх чадвар муудсан банкуудад санхүүжилт олгох хэлбэрээр, мөн мөнгөний тэлэх бодлого хэрэгжүүлсээр байна. Тус банк ирэх  гурван жилд евро бүсийн санхүүгийн хүндрэлтэй байгаа банкуудын хөрвөх чадварыг сайжруулах зорилгоор 530 тэрбум еврогийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болоод байгаагийн дээр бодлогын хүүг нэмэгдүүлэх талаар яригдахгүй байгаа нь ойрын хугацаанд мөнгөний тэлэх бодлого үргэлжлүүлэх хандлагатайг харуулж байна. -Мөнгөний хатуу бодлого барьж байсан Япон улс ч мөнгөний бодлогоо зөөлрүүлээд эхлэх шиг боллоо? -Сүүлийн гурван жилийн хугацаанд үргэлжилж буй иений ханшийн чангаралт Япон улсын экспортын хэмжээг бууруулж, эдийн засагт нь сөрөг нөлөө үзүүлж байгаатай холбоотойгоор тус улсын Төв банк болон Засгийн газар иенийн ханшийг сулруулах чиглэлд нэлээд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Япон улсын Төв банк бодлогын хүүгээ 2008 оны эцсээр хамгийн доод түвшин буюу 0.1 хувьд хүргэсэн. Харин бусад валютын эсрэг интервенц болон Засгийн газрын бондын худалдан авалтууд нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гол аргууд болоод байна. Төв банкны зүгээс иений ханш дахин чангарч эхэлвэл интервенц хийнэ гэдгээ мэдэгдэл бүрээрээ сануулж байгаа нь мөн л эдийн засгаа дэмжих мөнгөний зөөлөн бодлогыг баримтлах төлөвтэйн илрэл болж байна. -Английн эдийн засаг мөн дэлхий дахины анхаарлыг татаж байх шиг байна? -Англи улсын хувьд 2008 оны санхүүгийн хямрал нэлээд хүндээр туссан ба одоог хүртэл эдийн засгийн өсөлтийн болон ажилгүйдлийн тоон мэдээнүүд муу үр дүнг харуулсан хэвээр байгаа юм. Англи улсын Төв банкны бодлогын хүү хямрал эхлэхийн өмнө 5.0 хувьтай байсан бол одоо хамгийн доод төвшин буюу жилийн 0.5 хувь хүртэл бууруулаад байгаа нь цаашид эдийн засгийг дэмжиж, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Энэ ч үүднээс Английн Төв банк сүүлийн хагас жилийн хугацаанд бусад улсуудын адилаар зах зээл дээр байршиж буй урт хугацаатай Засгийн газрын бондын худалдан авалтад анхаарал хандуулж байна. -Урд хөршийн эдийн засаг сүүлийн үед их оновчтойгоор урагшилж байх шиг байна? -Хятад улсын хувьд хямралыг хамгийн амжилттай давсан улс орнуудын тоонд орж байгаа ба инфляцийн төвшин нэлээд өндөр гарч эхэлсэн нь Төв банкны бодлогыг чангаруулах шалтгаан болсон. Гэвч инфляцийн эсрэг хэт хатуу мөнгөний бодлого баримталсан нь өнгөрсөн оноос эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн ба Хятадын Төв банкны зүгээс мөнгөний бодлогыг сулруулах алхмууд хийж эхлээд байгаа ба бодлогын хүү нь жилийн 6.56 хувь байна. 2011 оны арваннэгдүгээр сараас хойш заавал байлгах нөөцийн шаардлагыг хоёр удаа бууруулснаас гадна Төв банкны тэргүүн нь юаний ханшийг аль болох чөлөөтэй байлгаж хэлбэлзэх интервалыг нь нэмэгдүүлнэ гэсэн нь үүний илрэл юм. -Манай улсын хувьд? -Манай Монгол Улсын хувьд хямралыг харьцангуй хурдан хугацаанд даван туулсан ба 2009 оноос эхлэн эдийн засгийн өсөлт нэмэгдэж, үүнтэй давхцан инфляцийн өсөлт анхаарал хандуулах гол асуудал болоод байгаа. Төв банкны зүгээс инфляцийн эсрэг мөнгөний бодлогыг чангаруулах алхмуудыг 2009 оны хоёрдугаар хагасаас  хийж эхэлсэн ба бодлогын хүүг таван удаа нэмэгдүүлж, одоогоор 12.5 хувьд хүргээд байна. Мөн арилжааны банкуудад тавих заавал байлгах нөөцийн шаардлагыг хоёр удаа нэмэгдүүлж 11 хувь болгосон. Мөн 84, 196 хоногийн хугацаатай үнэт цаасыг 16.25 хувийн хүүтэйгээр гаргаж байгаа нь банкуудын зээл олгох сонирхолыг багасгаж, зах зээл дээрх мөнгөний нийлүүлэлтийг бууруулж байгаа юм. Дээрхээс үзэхэд ойрын хугацаанд дэлхийн томоохон улс орнуудын Төв банкууд мөнгөний тэлэх бодлогыг голчлон хэрэгжүүлж байгаа ба олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд ороод байгаа манай орны хувьд хүүгийн төвшин хэт өндөр байснаас богино хугацаатай хөрөнгийн урсгал орж ирж валютын ханш, цаашлаад банкны системийг тогтворгүй байдалд оруулах магадлалтай юм. Мөн дотоодын аж ахуйн нэгжүүдийн зээл авах хүү нэмэгдэж, эдгээр бараа бүтээгдхүүн үйлдвэрлэгч, импортлогчдын зардлыг өсгөж, нийлүүлэлтийг хомсдуулснаар үнийн өсөлтийг улам нэмэгдүүлэх сөрөг талтай. -Ярилцлагынхаа сэдвийг жаахан өөрчлөе.  Сүүлийн үед “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр иргэдийн сонирхолыг их татаж байна. Энэ хөтөлбөрт арилжааны банкууд яагаад оролцохгүй байна вэ? -Банкууд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах сонирхолтой боловч хэд хэдэн асуудлыг холбогдох байгууллагуудаар шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа. Тухайлбал, Хөгжлийн банкны санхүүжүүлж буй эх үүсвэрийн хугацаа нь олгох зээлийн хугацаатай тэнцүү байх. Одоогоор хугацаа тодорхойгүй байгаа шүү дээ. Мөн Хөгжлийн банкнаас (Сангийн яам) банкуудад олгох санхүүжилтийн эх үүсвэрийг арилжааны банкны заавал байлгах нөөцийг бүрдүүлэхэд оруулан тооцохгүй байх. Журамд орон сууцны урьдчилгаа төлбөрийн хэмжээг 10% байхаар заасан байгаа. Урьдчилгаа төлбөр 30%-иас доош хэмжээгээр төлөгдсөн орон сууцны зээлд Монголбанк 100%-ийн эрсдэл тооцдог. Монголбанкны арилжааны банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцох, түүнд хяналт тавих журамд өөрчлөлт оруулж “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд олгогдох зээлийн багцыг 100% эрсдэлгүй активаар тооцох гээд олон зүйл бий. -Нөгөө талаас банкуудыг нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, энэ хөтөлбөрт хамрагдах  ёстой гэж үздэг юм билээ. ХХБ-ны хувьд яах вэ? -ХХБ нь энэ үйл ажиллагааг байнга дэмжиж ирсэн. Монголбанкнаас сар бүр гаргадаг банкуудын орон сууцны зээлийн тайлангаар 2012 оны 2-р сарын байдлаар нийт 14-н арилжааны банкны ипотекийн зээлийн багцын 22%-ийг ХХБ-ны олгосон зээл эзлэж байна. Мөн 2011 онд барилгын салбарын бүтээн байгуулалтын оны шилдгүүдийг шалгаруулдаг “Алтан цамхаг-2011” ёслолын арга хэмжээнээс бүтээн байгуулалтыг дэмжигч банкаар ХХБанк шалгарсан байгаа. Эдгээр үзүүлэлтүүд нь нийгмийг хамарсан үйл ажиллагаанд ХХБ-ны оролцоо өндөр байгааг харуулж  байна. -ХХБ нь Монгол Улсаас анх удаа 2007 онд Олон улсын хөрөнгийн зах зээлд бондоо амжилттай арилжаалсан. Энэхүү үнэт цаасны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц ямар байгаа вэ?   -Худалдаа, хөгжлийн банк нь анх 2007 оны нэгдүгээр сард  Европын Дунд Хугацааны Үнэт Цаас -ны хөтөлбөрийг хэрэгжүүлж, 75 сая ам.долларын бондыг Сингапурын Хөрөнгийн бирж дээр жилийн 8.625 хувийн хүүтэй гаргаж, уг бондоо 2010 оны 1 дүгээр сард бүрэн төлснөөрөө олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээж, Монгол улсыг дэлхийн санхүүгийн зах зээл дээр баттай таниулсан. Анхны гаргасан бондоо хугацаанд нь амжилттай эргэн төлсөн нь гадаадын хөрөнгө оруулагчдад ХХБ-ны найдвартай, тогтвортой үйл ажиллагааг батлаад зогсохгүй, тус банкны эрсдэлийг зөв үнэлэх, зээлжих чадварын үзүүлэлтүүд нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татаж, хоёр дахь удаагийн бондын борлуулалтад эерэгээр нөлөөлсөн. Ингээд 2010 оны аравдугаар сард үнэт цаасны хөтөлбөрийн дүнгээ 300 сая ам. доллар болгон нэмэгдүүлж, 150 сая ам.долларын бонд, 25 сая ам.долларын хоёрдогч өглөгийг  жилийн 8.5  хувийн хүүтэй буюу илүү таатай нөхцөлтэйгээр дахин борлуулсан. Энэхүү 175 сая ам.долларын бондыг амжилттай борлуулснаар ХХБ өөрийн стратеги зорилт, санхүүгийн чадвар, удирдлагын зохистой үйл ажиллагааны зах зээл дэх байр суурийг улам бататгаж чадсан бөгөөд эдийн засгийн хурдацтай өсөлтийн үед харилцагчдынхаа байнга өсөн нэмэгдэж байгаа санхүүгийн хэрэгцээг хангах боломжийг бүрдүүлсэн. -Банкир хүний хувьд манай арилжааны банкууд томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийх, санхүүжүүлэх боломж хэр байгаа гэж хардаг вэ? -Сүүлийн жилүүдэд эдийн засгийн болон уул уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор Монгол улсын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахуйц томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх бодит шаардлагууд бий болж байна. Эдгээр төслүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудалд арилжааны банкуудын оролцоо ч мөн чухал бөгөөд Худалдаа, хөгжлийн банк нь олон улсын томоохон банкуудтай хамтран хамтын санхүүжилтийн эх үүсвэрээр эдгээр томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх бүрэн боломжтой. -Танай банк 2012 оны хоёрдугаар сарын 9-нд дэлхийн хөрөнгө оруулалтын тэргүүлэгч Goldman Sachs банкинд хувьцааныхаа 4,78 хувийг худалдлаа. Гадаадын банкууд манай улсын банкны сектор руу ингэж орж ирснээр тэдний зах зээлийг булаах уу?, Ямар бодлогоор гадаадын банкууд орж ирэх ёстой гэж та хардаг вэ? -Дэлхийн хэмжээний Goldman Sachs банк манай хувьцааг худалдаж авсанд бид туйлын баяртай байгаа. Энэхүү хөрөнгө оруулалт нь ХХБ-ны өсөн нэмэгдэж буй бизнесийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа төдийгүй Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц өгөх юм. Иймд, “Goldman Sachs” группын санхүүгийн хүчтэй байр суурь, олон улсын санхүүгийн мэдлэг, туршлага нь бидний ирээдүйн өсөлт хөгжилд томоохон нөлөө үзүүлэхээс гадна харилцагчдадаа санхүүгийн илүү сайн бүтээгдэхүүнүүдийг санал болгох боломжийг олгох болно гэж үзэж байна. Банк үйл ажиллагаагаа хэвийн, шуурхай, оновчтой байдлаар явуулахад хувьцаа эзэмшигчдийн асуудлыг бодолцож, зөв шийдэл гаргах нь чухал хүчин зүйлийн нэг юм. -Тухайлбал? -Манай банкны өнгөрсөн түүхээс ярихад,1998 онд банкны 192 ажиллагчид хувьцааны 30 хувийг эзэмшиж байсан. Тэгэхээр, нэг талаас хэт олон хувьцаа эзэмшигчид байхаар банкийг удирдахад, ялангуяа, банкны үйл ажиллагаатай холбоотой чухал чухал шийдвэр гаргахад нэмэлт бэрхшээл гарах, цаг хугацаа алдах зэрэг хүндрэл гардаг. Нөгөө талаас, ганцхан хувьцаа эзэмшигчтэй байхаар, хувь хүний асуудлуудаас шалтгаалж банкны үйл ажиллагаанд сөрөг үр дагавар гарах магадлалтай. Миний бодлоор, банкинд цөөн тооны хэд хэдэн хувьцаа эзэмшигч байх нь оновчтой. Эдгээр хувьцаа эзэмшигдээс нэг нь хувьцааны хяналтын багцыг эзэмшиж байвал их сайн. Бусад хувьцаа эзэмшигчид дотор банк санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг, олон улсын нэр хүнд бүхий гадаадын хөрөнгө оруулагч байвал мөн сайн. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагч буюу хувьцаа эзэмшигч нь хувьцааны хяналтын багцыг эзэмшигч байдлаар биш, хөрөнгө оруулагч түншээр оролцвол бүр сайн. -“Goldman Sachs” Тавантолгойн төсөл рүү орохоор болсны дараа манайхан ихээр шүүмжилсэн. Энэ банкны танд ямар мэдээлэл байна вэ? -Goldman Sachs групп нь анх 1869 онд Нью-Йорк хотод байгуулагдсан бөгөөд үндэстэн дамнасан үнэт цаас, хөрөнгө оруулалтын банкны хувьд өөрсдийн харилцагчдад хөрөнгө оруулалтын банк, үнэт цаас, хөрөнгийн удирдлага, зээл, зах зээлийн судалгаа зэрэг үйлчилгээг багцаар нь хүргэгч дэлхийд тэргүүлэгч хөрөнгө оруулалтын банк юм. Goldman Sachs нь 2011 онд  Asiamoney, Euromoney сэтгүүлүүдээс гаргасан “Шилдэг хөрөнгө оруулалтын банк” - аар шалгарсан байна. Группын хэмжээгээр өнгөрсөн сарын байдлаар нийт хөрөнгө 942 тэрбум ам.доллар, нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө 879 тэрбум ам.доллар, нийт хувьцаа эзэмшигчийн хөрөнгө 70 тэрбум ам.доллар, цэвэр орлого 28.8 тэрбум ам.доллар тус тус болсон байна. Goldman Sachs групп нь 1896 онд арилжааны үнэт цаасыг дэлхийд анх нэвтрүүлсэн, 20 дугаар зууны эхээр уг компани нь IPO гаргах зах зээлд гол байр суурийг эзэлж, анхны том IPO – нуудыг тухайлбал, 1956 оны Ford Motors компаний IPO, Microsoft, General Electric, 1996 онд Yahoo зэрэг компаниудын IPO - г зохион байгуулсан байна. -Худалдаа, хөгжлийн банк нь андеррайтерийн эрхтэй өөрийн охин компани болох Ти Ди Би  Капитал ХХК-ийг байгуулсан. Дэлхийн бусад улс оронд банк нь ийм төрлийн үйл ажиллагаа явуулах брокер компани байгуулснаар банкныхаа үйл ажиллагаанд нөлөөлөх, хууль зөрчсөн алхам гэдэг. Таны хувьд үүнийг юу гэж харж байна вэ? Манай банк нь санхүүгийн зах зээл дээр хуримтлуулсан арвин туршлага, дэлхийн нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагуудтай тогтоосон харилцаа холбоо болон олон улсын зах зээл дээрх өөрийн нэр хүнд дээр тулгуурлан Монгол улсыг олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргахад томоохон хувь нэмрээ оруулах, харилцагчиддаа хөрөнгө оруулалтын банкны цогц үйлчилгээг үзүүлэхээр өөрийн охин компани болох Ти Ди Би Капитал ХХК-ийг анхлан байгуулсан. Олон улсын практикт хөрөнгө оруулалтын банк нь тухайн улс орны эдийн засагт маш их хувь нэмэр оруулдаг бөгөөд хөрөнгийн зах зээлийн хөгжил тухайн улс орны хөгжилд зайлшгүй чухал болохыг бид мэднэ. Энэ ч үүднээс олон улсад түгээмэл ашиглагдаж буй энэхүү хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээг Монголд нэвтрүүлснээр бид улс орныхоо хөгжилд илүү тус нэмэр болж байгаагаас гадна энэхүү үйлчилгээ нь хөрөнгийн зах зээлээ дэмжсэн үйл ажиллагаа гэдгээрээ илүү онцлоготой юм. -Танай банкинд Moody’s олон улсын үнэлгээний байгууллага үнэлгээ хийдэг.  Энэхүү үнэлгээ дүгнэлтийн талаар ярина уу?  Манай улсын банкууд Moody’s-ийн шалгалтад бүдэрсэн гэсэн. Та үүнд хариулт өгнө үү. -Олон улсын кредит үнэлгээ өгдөг Mood’s байгууллагаас манай банкинд BА 3 гэсэн зэрэглэл өгсөн. Энэ нь банкны хэтийн төлөв нь сөрөг биш тогтвортой гэсэн үнэлгээ юм. Одоогийн манай банкны үнэлгээний байдал нь Монгол Улсын Засгийн газрын үнэлгээнээс нэг төвшин дээгүүр байгаа. Анх 2006 онд хийсэн үнэлгээ тухайн үеийн Засгийн газрын үнэлгээнээс 2-3 төвшин дээгүүр тогтоогдсон байсан. Сүүлийн үед буюу 2009 онд дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралаас шалтгаалж, Moody’s  нь үнэлгээний аргачлалдаа өөрчлөлт оруулж тухайн улсын банкны үнэлгээг Засгийн газрынх нь үнэлгээнд ойртуулах зарчим баримталж байгаатай холбоотойгоор тус үнэлгээний агентлагаар үнэлгээ хийлгэсэн Монгол улсын бүх банкуудын үнэлгээг бууруулсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн орны ерөнхий бизнес, эдийн засгийн орчин тухайн байгууллагын бизнест нөлөөлөх нөлөөлөл их байдаг зүй тогтлыг тусгаж өгч байгаатай холбоотой гэсэн үг юм. -Монголын анхны Т картыг ХХБ гаргахаар боллоо. Энэ талаар ойлголт өгөхгүй юу? -Монгол Улсын хэмжээнд бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлж, түүний давуу талыг иргэд, ААН байгууллагуудад бий болгож, хөгжүүлэх үйлсэд ХХБанк цаг ямагт бусад арилжааны банкуудаа хошуучлан оролцож ирсэн. Хамгийн сүүлийн томоохон жишээ дурьдвал, 2010 оны 6-р сард бүх банкны ПОС, АТМ бүх арилжааны банкны картыг Монголбанкны төлбөр тооцооны төвөөр дамжуулан хүлээн авах гарцыг анхлан бий болгосон. Ингэснээр өнөөдөр нийт зах зээл, нийт карт эзэмшигч, нийт үйлчилгээний байгууллагуудад эерэг үр дүнгээ өгсөн ажиллагаа болсоныг Та бид мэдэж байгаа. Монголын анхны Т картыг гаргах ажиллагаа бол Монгол Улсын хэмжээний төлбөр тооцооны түүхэнд шинэ алхам, шинэ түүх болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Үндэсний мөнгөн дэвсгэртийн нэрээр нэрийдсэн, Монгол ГЭРЭГЭ-ээр тамгалагдсан энэ сайхан бэлэгдэл бүхий Төгрөг карт буюу Т картыг Монголбанкнаас батлан гаргасныг манай банкны зүгээс маш идэвхитэй дэмжиж байна. Учир нь Монгол улсын нутаг дэвсгэр дээрх гүйлгээний үндсэн мөнгөн дэвсгэрт ТӨГРӨГИЙН адил, үндэсний төлбөр тооцооны хэрэгсэл болж байгаагаараа онцлог юм. -Монголын үндэсний Төгрөг карт, ялангуяа ХХБ-ны Т карт одоо бидний хэрэглээд байгаа Виза, Мастеркартаас юугаараа ялгаатай юм бол? -Үндэсний төлбөрийн хэрэгсэл гэдэг утгаараа Монгол хүн бүрийн үндэсний бахархал. Мөн ХХБ-ны Т картын хувьд бэлэн бус төлбөр тооцоог дэмжсэн эдийн засгийн хэмнэлттэй карт гэдгээрээ бусдаас ялгаатай. Дэлгэрүүлж тайлбарлавал, 2000 оны эхэн үеэс арилжааны банкууд төлбөрийн картыг Олон улсын байгууллагуудын тусламжтайгаар Монгол Улсын зах зээлд Visa, Mastercard гэдэг брэндүүдээр анхлан таниулж, тухайн үедээ түрийвчний гангараа төдий байсан бол өдгөө 10 гаруй жилийн дараа буюу 2.1 сая хэрэглэгчтэй “төлбөрийн хэрэгсэл” гэдгийг мэддэг болсон байна. Тэгэхээр өнөөдрийн зорилго бол аль болохоор картаас бэлэн мөнгө авахаас татгалзах, харин бараа үйлчилгээнийхээ төлбөрийг түүгээр төлөхийг эрмэлздэг, үйлчилгээний байгууллагууд нь мөн аль болохоор төлбөр тооцооны олон арга хэрэгслээр бараа үйлчилгээнийхээ төлбөрийг авахыг эрмэлздэг тогтолцоо руу шилжих нь хувь хүнд ч, банкинд ч, үйлчилгээний байгууллагуудад ч, төрийн бодлогын хүрээнд ч гэсэн зайлгүй шаардлагатай байна. ХХБанкны карт бол дээрх зорилгод хүрэхэд харилцагчдад дансаа хэдийд ч захиран зарцуулж, удирдаж, хэмнэлт авчирдагаараа бусад банкны картаас онцлогтой юм. Жишээ нь: ХХБ-ны бүх төрлийн картаар Магнай трейд ХХК, М-Ойл ХХК, Шунхлай ХХК-иудтай хамтран ШТС-уудаар шатахуунаа авахад 1-5% хүртэл хөнгөлөлт, Лэйди лоялти картаар “Лэйди мерчант”-уудаар 2-10% хөнгөлөлт авах боломжтой, хэмнэлттэй цорын ганц банкны карт юм.  Энэ бол ХХБ-ны Карт харилцагчдад эдийн засгийн бодит хэмнэлтийг авчирч байгаа явдал юм. С.Энхзаяа  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Tuya:
ene ugee 76-d heleech teneg bhaa. commentoo zuw gazraa bichmeer um
2012-04-12
True nature of the Goldman Sachs:
Goldman Sachs bol INTERNATIONAL scam hiideg organization shuu dee. Mongoloor duuren scam haisan nuhduud Goldman Sachs uuniig l ashigladag baihgui yuu daa Tedentei holbogdson nuhduud scam hiij taaraa shuu dee.
2012-04-11
Goldman Sachs-iin yos zuin asuudal suuliin ued ih yargdaj baina daa. Manaihan ene tuhai medej l baigaa baihdaa gej itgehees. Ner hund ni ih l unaj baigaa. Goldman Sachs herhen baiguulagdsan, yamar shig shugam birj uil ajillagaagaa yavuuldag zergiig uzvel ih l yos zui muutai business hiideg gazar shig oilgogdoj baigaa. Huuliin hureend hiij baigaa buh uildel yos zuitei gesen oilgolt businessiin ertontsoos hediinee archidaj alga bolson baina.
2012-04-11
Үхэр африк:
Удахгүй Моногол яг Африкийн хуулбар болно. Гадныхан тэр нөгөө глобалчлал, ардчилал гэсэн үлгэрэрээ таа нарыг хоослоод хаяна. Цэвэр байгаль, усгүй, янз бүрийн хордлогод сүйрсэн нутаг, малтай хэдэн ажилгүй өвчтөй хүний сэг болцгоно. Төрийг захирч чадах итгэлтэй нам хүч гарч ирэх ирээдүй, захиргаадлыг үл тэвчих болсон улс ардтай учир цэргийнхэн л тэр вакумыг нөхнө. Дарагаар нь тэдний эсрэг ард түмний тэмцэл иргэний дайн болно. Энэ бол тэр барууныхны маш сайн хийж сурсан арга.
2012-04-10
Tuya:
ene ugee 76-d heleech teneg bhaa. commentoo zuw gazraa bichmeer um
TDB-id Goldman Sachs horongo oruulsnaar banknii capital diversified bolj, busad hurungu oruulagch, zah zeeld sain signal ogch, ashigt ajillagaa, governance sain, ireeduid bur ch saijrah bolomj, tolovtei baina gesen ug. Banknii hugjliin busad operational davuu taliin talaar ta ooroo ch bodood olchihno.
2012-04-10
Хошног:
Энэ мал өндөр хүүтэй зээл өгч ард түмнийг шулж байгаа мэддэггүй мэдрээ юу. Юу баяр, Дэлхий 3 дайн болох гэж байхад. Банкыг шатаах хөдөлгөөн АНУ гарсаныг мэдээгүй хар мал байна л даа.
2012-04-10
mongolchuudaa gadagshaa yvj yum hum uzej hardguimaa gehed yadaj gadnii sonin setguul unshij baigaach golman sacks chine tom group shdee zarim neg tuilshirdag nuhduud bh n maa.
2012-04-10
teneg:
goldman sacs bol luivar mash sain hiideg company da.... bayartai bna ch geh shig....
2012-04-10
OMG:
mah sain udirdagch shuu dee!! ene bank sanhuugiin talaar yamar ch medleggui humuus u ch oilgohgui baij hen ch baisan muulahaa bolimoor yuma! meddeg meddeh yumaa l unshitsgaa daa ho!
2012-04-10
manai irgediin sanhuugiin medleg ih muu shde, iim hun bgaad harin bayarlah heregtei, bas sain sutaltsah heregtei !
2012-04-10
harin ch sain holboj yarij bga um bish u, minii bodloor bankir bolohoor medeelel, medleg sain bh shig bna. sayahan Eagle tv-eer garch bsan sanhuugiin zah zeel, onoogiin baidliin talaar ih delegrengui nevtruuleg garch bsan. tuuntei en zeregtsehuits yariltslaga bolson um shig bna
2012-04-10
irgen:
Iim bankir baidag yum baih daa. Yarij baigaa, yalanguya amerik europe-iin mongonii bodlogyg jishee bolgon tataj baigaa ni mergejliin medleg ur chadvar muu baigaag haruulj baina. Mongol tednees ogt oor shuu dee. Orovdoltei yum, bond gargaj hymd zeel olj ireed tuuniigee mongolchuudad 10 dahin iluu uneer zarj amidardag hui negdliin ueiin argatai l yum baina.
2012-04-10
harin ch sain holboj yarij bga um bish u, minii bodloor bankir bolohoor medeelel, medleg sain bh shig bna. sayahan Eagle tv-eer garch bsan sanhuugiin zah zeel, onoogiin baidliin talaar ih delegrengui nevtruuleg garch bsan. tuuntei en zeregtsehuits yariltslaga bolson um shig bna
Goldman Sachs chin luivarchin financiin mangas shdee. Teneg yum bayarlaad baih yum. Delhii niiteeree medne. Gadnii aldartai geheer l daljignaad tooj baina geed bayarlchih yumaa.
2012-04-10
Itgel. B:
Yalgaa ni end bol luivarchdyig shuugeed shorond hiij baina Harin Mongold bol sandal shireen deeree suugaad l baidag ulam l targalaad baidag...
2012-04-10
Itgel. B Gurnee IL -oos:
UState-d "American Greed" geed TV nevtruuleg baih. Neg udaa Goldman Saks-iin zarim nuhuduudiin talaar banknyi CEO luivarchdyin talaar uzuulj baiv aa. End iim baihad Mongold bol yamar baih ni olgomjtoi!
2012-04-10
Hudlaa shaagaad bai. Manai neg tanidag gar tend chin ajilladag. Davartsan tsalin, bonus ene ter avdiin baih chin bilee.
2012-04-10
Yun gazar????
2012-04-10
a:
Gazar nutag gdg ug ene yariltslagiin haanaas olood unshchihvaa. Yadaj yumaa unshaad zuv oilgoochee.
2012-04-09
kk:
Zarim humuus n yariltslagiin sain unshilgui comment bicheed bgaamuudaa. End chin gazar zarsan talaar yu ch l bhgui bnshdee. Shal oor banknii sectoriin talaar bichtsen bnshd.
2012-04-09
зочин:
ану-аас ирсэн трансферфактор хямд зарна 95265660
2012-04-09
зочин:
ану-с ирсэн трансферфактор зарна 95265660
2012-04-09
баобар:
монголын газрыг амжилттай зарсанд бая р хүргэе. чи шүү.
2012-04-09
Yun gazar????
Tsogi:
Ene yostoi unen uhej baival taarsan SDA da. Neleen heden yumnii hor nairuulah ajillagaand ene novsh tsaana ni yavj l bdag yum. Ter TDB iin heden ajilchidiig yag bool shig bailgadag davartsan shees dee.
2012-04-09
Hudlaa shaagaad bai. Manai neg tanidag gar tend chin ajilladag. Davartsan tsalin, bonus ene ter avdiin baih chin bilee.
dorj:
чи тийм их ухаантай хүн уу ? тэгвэл хэлээч өнөөдөр Монголчуудын цалин тэгж картандаа үлдээгээд л хадгалаад байхаар хэмжээнд байгаа гэж бодож байна уу? хэдэн авилгачид компанийн захиралуудаас бусад хүмүүс цалингаа аваад л өрхийн зардал өр зээлэндээ өгөөд шууд 0 үлдэгдэлтэй болж байгаа , тийм болохоор энэ картны хэрэг гэж юу байгаан ??? ATM-аас нь мөнгө авах гэхээр нэг бол ажиллахгүй, нэг мөнгө нь дууссан тэгээд өөр ATM руу гүйх хэрэг гардаг шүү дээ. Хэдэн том дэлгүүрээс бусад нь карт уншигч байхгүй. ер нь онигоо шүү дээ.
2012-04-09
Trafigura geed commodity dealer hiideg kompani Golomtiin 5 huviig avsan. Tdb g Goldman Sachs avsan. Bi Goldman Sachs orj ajillahiig morooddog l negen blaa. Manaihan delhiin nomer 1 bankiig yu ch hiij buteegeegui gej yaridag bas l mundag uls shuu
2012-04-09
zochin:
Vakuum tsonhni yalaa shumuulin sohoj huraagddag shuurtei tor zahialgaar chanartai sain hiij togtoono.Shuur ni tornd togtson toos shoroogoo ooroo tseverledeg-Tor ni bat boh tesvertei-Ram huree ni zuzaan chanartai materialtai-Tugjee ni sain buhleerei tugjigddeg.Une 20000-25000tog.Oros teh kompani.Utas:99193887,95000020.....Anhaarah zuils:Hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,salhind zam hureeneese garch yalaa shumuul orj bohirddog,tugjee ni muu 2sh degeen deer togtdog.Une adil oiroltsoo bdg
2012-04-09
Ariunaa:
Tiim shyy Golman Sachs bol delhiid nertei sanhuugiin tom group dee.
2012-04-09
Tumur:
Hehe. Haagii yag goye helsen baina. Bodood baisan chin yag tiim baina golomtiin geh suvgaar yariad bsan. Golomt bankii 5 huviig delhii deer burtgel ni olddoggui neg company ezemshideg. Ter ni bas boloogui baigal orchin bohirduulj baahan yum bolson geed l deer yarigdaad l bsan. Ene asuudlaa er ni ene bank yu gej bodoj suugaan bol doo.
2012-04-09
Ariunaa:
Tiim shyy Golman Sachs bol delhiid nertei sanhuugiin tom group dee.
b:
Abto mashinaa unaad yawahaar zeel olgono bid tanii zeeliig 30 minutiin dotor gargaj ogoh bolno utas: 959099200, 99108696
2012-04-09
b:
Hudaldaanii hogjliin banknii lady loyalty card neeree zgr yum bn lee. pos-oor unshuulsan yumnii chin todorhoi huvi n cardand chin butsaad ordog yum bnlee. harin ch hemnelttei.
2012-04-09
zochin:
T brandiin cardtai bolj bgaa n ih sain yumaa. Mongoldoo baij undesnii brandiin cardaa ashiglaval goyoshdee. yavandaa T brand n Visa, Master, CUP gdg shig delhiin hemjeenii tom cardiin suljee boloh ch yum biluu. undesnii brandee demjeye.
2012-04-09
Batbold:
Medree ahda amjilt huseye! ih engiin saihan hun dee.
2012-04-09
haagii:
Golomtiin geh buhii l medeelliin heregsluudeer Goldman sack-stai holbootoi surug medeelluud yavj bsan sanagdaad bn. Yamar uchirtai gargaad bga n todorhoi bh shig. Biy biydee buu ataarhaa
2012-04-09
Ganaa:
Ene er ni tun dajgui zuil bolson gej bodoj baigaa. Uchir delhiin hemjeenii aldartai ter tom group manai ulsiin bankind hurungu oruulalt hiij baina gedeg chin manai ulsiin ediin zasagt ach holbogdoltoi zuil dee. Ta nar ediin zasag talaas ni yumiig harj oilgoj baimaar l yum baina daa. Sain yavaa negnee ingedeg mongolchuudiin neg ontsgui zangaa hayamaar yum.
2012-04-09
dolgoon:
Golomt banknii 5 huviig gadnii neg suraggui bank ezemshdeg gj sonsoj bsiim bna. harin ch TDB delhiid ner hundtei banktai hamtran ajillaj bga n amjilt avchrah bha. Banknii uilchilgee n ulam saijrah bh gj bodoj bna. Amjilt
2012-04-09
Zochin:
Mongoliin ihenhi bankuud l ih baga hemjeegeer gadni hurungu oruulalttai bdag shde, ter herere bankii uilchilgee saijirch bdag, ard tumend hurteh ashig undur bdag yum shig nadad anzaragddag shde
2012-04-09
zochin:
Bolj bna shte, gadnaas hurungu tatajergeed ard irgedee sanhuujuulne, harin ch bid nart baga huutei zeel oldoh bolomjtoi bolj bgaan bishuuu Busad bankuud undur hutei hadgalamj tatanguutaa ergee l buur undur huutei zeeluuleed bgaa biz dee
2012-04-09
irgen:
Goldman sacks oorsdoo nileen sain tootsoo sudalgaa hiisnii undsen deer huvitsaag n hudaldan avsan bailguidee. ternees ter tom company yamar negen sudalgaagui yum hiihgui shuu dee. tehleer hudaldaa hogjliin bank harinch naidvartai gedeg n haragdaj bgaa yum bishuu. Yariltslaga nileen delgerengui goyo bolson bn. banknii sector, mongonii bodlogiin talaar uneheer medlegtei hun yumaa.
2012-04-09
S:
Их өргөн хүрээтэй зөв зүйтэй мэдээлэл багтсан сайхан ярилцлага болсон байна. Баяр хүргье. Амжилт хүсье
2012-04-09
Б:
голдман Сакс мэтийн хөрөнгө оруулалтын том банкны шалгуурыг давж хувьцаагаа зарж чадна гэдэг бол Монголын банкуудын хувьд бахархалтай хэрэг. Монголчууд бид сайн яваа нэгэндээ дандаа атаархаж буруу санаж нэр хүндийг нь үндэслэлгүй гутааж байдаг. Хэдэн банкууд нь ч сайн яваа нэгнээ ул үндэсгүй гүтгэдэг. Манай банкууд дотор зөв менежмент нэр хүндээрээ ХХБ яах аргагүй тэргүүлдэг. Дэлхийн зах зээлд Монголын банкыг төдийгүй Монгол улсын нүүр царай болдог банк шүү дээ.
2012-04-09
Голдман Сакс манай ulsiig zalgina daa khulkhinii kompanii olon uls orniig dampuuruulsan ter nereeree aldartai shuu
2012-04-09
эээ:
Монголуудын банкуудын хувьцааг гадаадын луйварчид эзэмшиж байгаа нь туйлын буруу. Голдман сакс хэмээх энэ компани дэлхийн эдийн засагт хийсэн луйвараараа америкийн конгресст удаа дараа дуудагдаж ихээхэн хэмжээний мөнгөн торгуулийг төлсөн шүү дээ. Голдман сакс хэмээх компани энэ торгуулийн мөнгөө Монгол улсын ГАЗАР ШОРООГООР НӨХӨХ ГЭЖ БАЙГАА НЬ ДАМЖИГГГҮЙ
2012-04-09
irgen:
xamgiin no toi company xamgiin no toi babnkiig abch bga ni xarin ix ergelzee teryylj bna daa
2012-04-09
ene ganaa gedeg noxor yamar teneg yum yarijbna ve. tsalingaa viza kartaar avaad banknaas belen mongojuulesed 100 tog uilchilgeenii shimtgel avaxad chinii amidral tegj ix xoosrood bna uu. manaixan oorsdoo iim oilgolttoi baij yaj delxiin uls ornuudiin xogjild oirtox ve mongolchuud min jooxon yumiig oor nudeer xar. yun xadgalamj zeeliin xorshootoi anduuraad bga yum. ta nar xzx-nd mongoo ogood aldsan biz xarin bankuudaas zeel iluu avch mongo baga xdagaluulj bga shuu.
2012-04-09
dorj:
чи тийм их ухаантай хүн уу ? тэгвэл хэлээч өнөөдөр Монголчуудын цалин тэгж картандаа үлдээгээд л хадгалаад байхаар хэмжээнд байгаа гэж бодож байна уу? хэдэн авилгачид компанийн захиралуудаас бусад хүмүүс цалингаа аваад л өрхийн зардал өр зээлэндээ өгөөд шууд 0 үлдэгдэлтэй болж байгаа , тийм болохоор энэ картны хэрэг гэж юу байгаан ??? ATM-аас нь мөнгө авах гэхээр нэг бол ажиллахгүй, нэг мөнгө нь дууссан тэгээд өөр ATM руу гүйх хэрэг гардаг шүү дээ. Хэдэн том дэлгүүрээс бусад нь карт уншигч байхгүй. ер нь онигоо шүү дээ.
mash saixan ilen dalangui yariltslaga boljeee. amjilt xusie.
2012-04-09
ganaa:
ээ мэдэхгүй , би л лав хувьдаа Монголын банкнуудад итгэхгүй. Хадгаламжийн зээлийн хоршоо гэхэд л юу боллоо доо. Энэ банкны нөхдүүд тэр хадгаламж зээлийн хоршооны нөхдүүдээс юугаараа илүү юм бэ ? нэг л үеийн адилхан л Монголчууд шүү дээ. Ямар ч шаардлагагүй байхад хүчээр байгуулагуудад цалингийн карт шахаад , одоо цалингаасаа мөнгө авах болгонд 100 төгрөг дээрэмддэг болсон байна лээ. нэг иймэрхүү хогийн луйвар хийж байдаг хүмүүс шүү дээ.
2012-04-09
Цөмийн аюулын баримт:
http://www.youtube.com/watch?v=YGLb5Hb_jrQ
2012-04-09
free-english.net - АНГЛИ ХЭЛЭНД ӨДӨРТ 30 МИНУТ
2012-04-09
газар нутгаа гадныханд зарчихаад юундаа баярладаг гахай вэ,чи тэр төмрийг идэх юмуу,
2012-04-09
a:
Gazar nutag gdg ug ene yariltslagiin haanaas olood unshchihvaa. Yadaj yumaa unshaad zuv oilgoochee.
free-english.net - АНГЛИ ХЭЛЭНД ӨДӨРТ 30 МИНУТ