
Монгол Улсын Гадаад харилцааны яамны ажилтнууд ба Европын Холбооны гишүүн улсуудын Элчин сайд нарын уулзалт ярилцлага өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яаманд болов.
Тус уулзалт дээр ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Батхишиг Европын холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг Монгол Улсын төрийн захиргааны байгууллагууд болон нийгэм, эдийн засгийн салбаруудад нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтийн байдлын тухай, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С.Бадрал Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг Монгол Улс даргалан хийж буй ажлын тухай тус тус мэдээлэл хийв.
Уулзалт ярилцлагад БНЧУ-ын Элчин сайд В.Йилек, БНФУ-ын Элчин сайд Ж.П. Дюмон, ИБУИНВУ-ын Элчин сайд Т. Абботт-Ботт, ХБНГУ-ын Элчин сайд П.Шаллер, БНБолгар Улсын хэргийг түр хамаарагч К.Колев, ГХЯ-ны Европын газрын дэд захирал Б.Мандахбилэг, СТХШҮГ-ын зөвлөх Д.Гансүх нар оролцож, санал бодлоо илэрхийлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ