
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Хан-Уулын авьяастнууд” зорилтот төсөл хэрэгжиж байгаа билээ. “Хараацай хүүхдийн урлагийн их наадам”, "Ажилчны урлагийн их наадам”, “Явуулын нэг цэгийн үйлчилгээ”, “Хан-Уул дүүргийн соёлын өдөр”-үүд гэсэн үндсэн дөрвөн төрлийн соёлын үйл ажиллагааг нэгтгэсэн уг зорилтот төсөлд дүүргийн хороод, аж ахуйн нэгж байгууллага, сургууль, цэцэрлэгүүд хамрагдсан.
Энэхүү зорилтот төслийн нэг хэсэг болох Хан-Уул дүүргийн “Ажилчны урлагийн их наадам” 500 гаруй хүн 243 бүтээлээр өрсөлдөж шилдгүүдээ тодруулжээ.
Тухайлбал, хамтлаг бүжгийн төрөлд 11 -р хорооны цэнгээт бүжгийн “Хатан туул” хамтлаг, хамтлаг дууны төрөлд 7-р хороо “Суваргын найман гүнж” бүтээлээр, хамтлаг хөгжмийн төрөлд 11-р хороо үндэсний хөгжмийн цөөхүүл “Мандах нар” бүтээлээр, тус тус тэргүүн байранд шалгарсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ