
“Мөрөөдлийн театр”-ын хоёр дахь уран бүтээлийнхээ нээлтийг өнөөдөр хийх гэж байна. Үзэгчдэд барьж буй тэдний энэ удаагийн бэлэг нь “Ээжийн дайсан” хэмээх дэлгэцийн бүтээл юм. Инээдмийн төрөл жанртай энэхүү киног “Image” студи, “Милл” энтертайнмэнттай хамтран бүтээжээ. Энэхүү киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж, ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, зураглаачаар Б.Төгөлдөр ажиллажээ.Харин киноны гол дүрд Гавьяат жүжигчин Д.Тунгалаг, Ж.Оюундарь, СТА, жүжигчин Д.Баттөмөр, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр, дуучин Ч.Цэлмүүн нар тогложээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ