Тогтоолын төслийг Нью-Йорк хотноо хэлэлцэж санал хураалтгүй батлав

img

Монгол Улсын санаачлан батлуулдаг “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүрэг” тогтоолын төслийг АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын ЕА-н 66 дугаар чуулганы 3 дугаар хороо хэлэлцэж, санал хураалтгүй батлав. Энэ жилийн хувьд тогтоолын төсөлд 67 орон хамтран зохиогчоор орлоо. Манай улсын санаачилгаар зарласан Олон улсын хоршооллын жилийн хүрээнд болон 2012 оноос хойших хугацаанд хоршооллыг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газар, олон улсын байгууллагууд хоршоолол болон түүний байгууллагуудтай хамтран боловсруулж ажиллах, уг төлөвлөгөөний биелэлтийг 67 дугаар чуулганд танилцуулахыг уриалсан болон Засгийн газрууд хоршооллын хөдөлгөөнүүдтэй хамтран боловсон хүчний чадавхиа нэмэгдүүлэх, гишүүдийнхээ захиргааны болон санхүүгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, жендэрийн тэгш байдал болон эмэгтэйчүүдийг чадавхижуулахад анхаарч ажиллахыг уриалсан 2 шинэ заалтыг тогтоолд оруулав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ