
Монгол Улсын музейн сан хөмрөгийг энэ жил тоолохоор болжээ. Энэ тухай БСШУ-ны сайд өнөөдөр тушаал гаргасан байна. Улсын тооллогоор бүх музейн үзмэрийн хувийн дугаарыг олон улсын музейн зөвлөлийн мөрдөж байгаа жишигт нийцүүлэн цэгцлэх, үзмэр бүрт хувийн дугаар хадах, гэрэл зургийг нь гурван талаас нь авч баримтжуулах, үзмэрийг жин, хэмжээ, тодорхойлолтыг тулган нягтлах, бурууг засах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх ажээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ