
УГЗ В.Боролдой уран бүтээл туурвисны 50 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 13-нд 19.00 цагаас ДБЭТеатрт “Дорнод нутгийн дуулал” тоглолтоо толилуулах гэнэ. Уг тоглолтод Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын дуучин, гавьяат жүжигчин Л.Нарантуяа болон ДБЭТ-ын хамт олон, “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид, “Алтан ураг” хамтлаг оролцох юм. Түүнчлэн Дорнод аймгийн ХДТ-ын симфони найрал хөгжим, бүжигчид, гавьяат жүжигчин, дуучин Ц.Ганзориг, Н.Дугар, Ш.Даваахүү зэрэг уран бүтээлчид оролцохоор болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ