
Монгол Улсад мэргэжлийн хөгжмийн багш бэлтгэж эхэлсний 50 жилийн ой энэ сарын 11,12-ны өдрүүдэд болох юм. Энэхүү ойн хүрээнд Монгол Бөхийн Өргөөнд 11-ны 19:00 цагт бүх оддын хүндэтгэлийн тоглолт болох аж. Уг тоглолт Багшийн сургуулийн хөгжмийн салбараас төрөн гарсан ТШ АЖ Н.Жанцанноров, Б.Шарав, Х.Билэгжаргал, Ц.Нацагдорж, Ц.Чинзориг, З.Батсүх, Б.Бямбабаяр , Т.Сэр-Од, Д.Цэцэрлэг нар оролцох гэнэ. Түүнчлэн Улсын филармони симфони найрал, Voice групп, Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам болон нийтийн дуучид оролцохоос гадна Нисванис, Anemone зэрэг хамтлаг уран бүтээлээ толилуулах ажээ.
Тоглолтын ерөнхий найруулагч, продюсероор аранжировшик СТА Н.Халиун, зөвлөхөөр ТШ АЖ Жанцанноров, УГЗ Сэр-Од, туслах найруулагчаар Улсын Филармоний менежер Б. Эрдэнэ-Оюун, менежерээр УДЭТеатрын менежер СТА Б.Гэрэл, Бөхийн Өргөөний менежер Цэвэлмаа нараас бүрдсэн төгсөгчдийн баг ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ