
Монгол Улсын Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаан энэ сарын Зөвлөлийн хуралдаанаар УДШ-ийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга , Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий Прокуророос хамтран гаргасан захирамж тушаал болон Улсын Ерөнхий Прокуророос гаргасан удирдамжийн бичиг баримтын хэрэгжилтийг аймаг, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газарт шалгаж танилцсан дүн, прокурор, прокурорын туслах ажилтан,нарийн бичгийн дарга нарын ажлын ачааллыг судалсан дүн, студи байгуулах, прокурорын дүрэм хувцас, дурсгалын медальионы загвар, сургалт, амралтын цогцолбор байгуулах болон цогцост задлан шинжилгээ хийх ажиллагаанд оролцсон прокурорт нэмэлт хөлс олгох журмын төсөл, ХБНГУ-ын Бавари мужийн шүүх, прокурорын байгууллагын Мэдээллийн технологийн алба болон Бавари мужийн Мюнхэн хотын захиргааны албаны үйл ажиллагаатай танилцсан тухай мэдээлэл УЕПГ-ын 1 дүгээр улирлын төлөвлөгөөний биелэлт, хэрэгжилт, Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны ой тэмдэглэх тухай зэрэг асуудлыг хэлэлцжээ. Мөн түүнчлэн зөвлөлийн хуралдаанаар харьяа прокурорын газруудаас прокурорын хяналт болон бусад асуудлын талаар тавьсан санал хүсэлтийг хэлэлцэж, чиглэл чиглэлийн дагуу шийдвэрлэх үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгч ,хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан зохих шийдвэр гаргажээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ