Хараа хяналтгүй хүүхдүүдийг эмчийн үзлэгт хамруулав

img

Нийслэлийн Засаг даргын захирамжаар  нийслэлийн есөн дүүрэгт хараа хяналтгүй хүүхдэд авч хэрэгжүүлэх нэгдсэн арга хэмжээг зарласан билээ. Тус арга хэмжээний хүрээнд Хараа хяналтгүй хүүхдийг олж илрүүлэн бүртгэлд хамруулах ажлыг НХТГ-ын Хүүхэд хамгааллын хэлтсийн мэргэжилтэн, БЗД-ийн Нийгмийн хэлтэс, дүүргийн цагдаагийн хүүхдийн тасагтай хамтран хараа хяналтгүй 67 хүүхдийг олж илрүүлсэн аж. Эдгээр хүүхдүүдийг бүртгэлжүүлэн ар гэртэй нь холбогдон нийгэмшүүлэх, эцэг эхчүүдэд хараа хяналт тавих тал дээр зөвөлгөө өгөх талаар ТББ-уудтай хамтран ажилласан байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн хүүхдийн тасгийн ахлах дэслэгч, нийгмийн хэлтсийн мэргэжилтнээр ахлуулсан  дөрвөн  хүний бүрэлдэхүүнтэй баг дүүргийн хэмжээний хараа хяналтгүй  нийт 67 хүүхдийг ЭНЭШТ-ийн нарийн мэргэжлийн 20 гаруй эмчийн үзлэгээр оруулан зохих эмчилгээг хийжээ. Тус арга хэмжээнд ЭНЭШТ-өөс  Чих хамар хоолой, дотрын, нүдний, арьс өнгөний тус тус нарийн мэргэжлийн 20 гаруй эмч тухайн үзлэгийг явууллаа. П.Наран      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ