Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна

img

-ХЭЛЭЛЦЭЭРЭЭР УХРАЛТ ХИЙСЭН АГУУЛГА НЭГ Ч БАЙХГҮЙ-


Эрдэнэс Оюу толгойн компанийн гүйцэтгэх захирал Б.Тэлмүүнтэй ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард уг албан тушаалд томилогдсон билээ. Монгол хүн бүртэй холбоотой Оюу толгой төслийг Монгол талаас хариуцдаг Эрдэнэс Оюу толгой компанийн захирлаар ямар үзэл бодолтой, ямар итгэл үнэмшилтэй хүн ажиллах болсон нь анхаарал татсаар байсан. Тэрбээр хэлэлцээ үргэлжилж байна, асуудлууд тодорхой болсны дараа ярилцлагаа өгье гэснээр хэсэг завсарласан ярилцлагаа хүргэж байна.


-Оюу толгойн асуудлаар жил дамнан хэлэлцээрийн ширээний ард суусан энэ удаагийн хэлэлцээр нэгэн хуудсаа хааж, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ ажилласан ажлын хэсэг түр амьсгаа авч байх шиг байна. Уг нь баяр хүргэе гэмээр юм уу, за бага ч гэсэн амжилт гаргажээ гэж хэлмээр байгаа ч Оюу толгойн төсөл дээр монголчууд бид нуруугаа авахуулсан морь шиг болчихжээ. Юунд сэтгэл хангалуун үлдэх, юунд дундуур үлдэх хэнд итгэхээ ч мэдэхгүй байна л даа. Ямартаа ч ажлын хэсэгт чухал үүрэгтэй оролцсон танаас үг дуулна гэсэн хүлээлттэй байна?

-Таны хэлж байгааг ч, монголчуудын хүлээлт, сэтгэл зүй ямар байгааг ойлгож байна аа. Үнэнийг хэлэхэд, 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш зардал бууруулж, өгөөж нэмэгдүүлэх гэрээний анхны өөрчлөлт энэ удаагийнх болж байна. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд хувь нийлүүлэгчдийн түвшинд харилцан тохиролцоод Оюу толгойн тулгамдсан томоохон асуудлыг шийдсэн үндсэндээ хоёр л тохиолдол байдаг. 2015 оны Дубайн гэгдэх Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, 2021 оны 2.3 тэрбум ам.долларын монголын талын өр тэглэсэн явдал юм. Аль аль нь суурь гэрээндээ нэмэлт, өөрчлөлт оруулаагүй, тусдаа төлөвлөгөө болон батламж бичгээр шийдэгдсэн байдаг. Харин энэ удаад хоёр талаасаа ажил хэрэгчээр хатуу сууж байгаад, цэг таслалаа хүртэл ярьж чадлаа. Оюу толгой төслөөс Рио тинтод төлж байгаа зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулахыг бид олон жил хүсч, шаардаж байсан. Үе үеийн Засгийн газар хүүг бууруулахыг зорьж олон удаа яриа хэлцэл хийж байсан боловч 17 жил эцэслэн тохирч чадаагүй өнөөг хүрсэн. Тэгээд анх удаа хувь нийлүүлэгчийн зээлийн хүү, менежментийн төлбөрийг багагүй түвшинд буулгаж, үүнийгээ баталгаажуулж гэрээгээ байгуулсан. Мэдээж ямар ч гэрээ төгс байдаггүй, нэг талын хүслийг 100 хувь хангах боломжгүй. Гэхдээ л Мэндсайхан сайд, Дамдинням сайд нарын ахалсан хэлэлцээний баг Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх бодитой томоохон үр дүнд хүч чадсан нь ямар ч маргаангүй. Бид Оюу толгойн бүх асуудлыг өөрийнхөөрөө шийдэх гээд аль ч асуудлаа шийдвэрлэхгүй яваад байж болохгүй. Хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад дараагийн асуудалдаа орох нь чухал байна.

-Гэхдээ энэ гэрээн дээр сэтгэл дундуур байдаг монголчууд бүр ихийг хүсч байгаа гэдгийг ойлгож байгаа байх. Энэ талд хүмүүсийн хүсч байгаа, нөгөө талд гэрээнд гарч байгаа өөрчлөлтөд хэзээ ч сэтгэл ханахгүй гэдгийг...

-Үнээн. Оюу толгойн гэрээн дээр засах, сайжруулах ёстой, шүүмжлэлтэй хандах маш олон асуудал байгаа. Гэхдээ бид нэг юмыг ойлгох хэрэгтэй. Өөрсдийн байгуулсан гэрээ таалагдахгүй, гэрээний хэрэгжилт сэтгэлд хүрэхгүй байна гээд бид гэрээгээ ураад хаялтай биш. Асуудлаа ажил хэрэгч, мэргэжлийн түвшинд тавиад ширээний ард сууж хэлэлцэн тохироод байгуулсан гэрээгээ, төслийн хэрэгжилтээ тасралтгүй сайжруулаад л явна.

Би Оюу толгойн үе үеийн ажлын хэсгүүдэд багтаж ажиллаж явсан. Оюу толгойн талаар тойрч суугаад шүүмжлэл хэлцгээвэл хамгийн их санал, шүүмж хэлж чадах хүмүүсийн нэг нь би байх. Гэхдээ шүүмжилж суухын оронд эхнээс нь том жижиг гэхгүй нэг нэгээр барьж асуудлаа шийдээд, цаасан дээрээ баталгаажуулаад явах нь зөв гэж би хардаг. Сая байгуулдаг Хувь нийлүүлэгчдийн гэрээний өөрчлөлтийн үр дүнд “Оюу толгой” ХХК-ийн зардал цаашид ойролцоогоор 8.4 тэрбум ам.доллараар буюу 30 гаруй их наяд төгрөгөөр буурах, Монголын талын ирээдүйд төслөөс хүртэх өгөөж 4 тэрбум ам.доллараар буюу 13 их наяд төгрөгөөр өсөх боломж бүрдэхээр байна.

-Энэ бүхнийг цааш ярихын өмнө нэг зүйлийг тодруулъя. Оюу толгой компани уг нь Монголд бүртгэлтэй, Монголын аж ахуйн нэгж. Гэхдээ бидэнд Рио тинтогийнх юм шиг санагддаг. Үүнтэй адил Эрдэнэс Оюу толгой компани ч монголчуудын хувьцааг хариуцдаг Монголын компани гэхээсээ бас хамааралгүй мэт санагддаг л даа. Таны толгойлж байгаа компани ямар чиг үүрэгтэй талаар уншигчдад энгийнээр тайлбарлаж өгөөч?

-Эрдэнэс Оюу толгой компани бол Оюу толгой ХХК-ийн 34 хувийн хувьцааг Монголын ард түмнийг төлөөлөн эзэмшиж, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлдэг компани. Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлнэ гэхээр албаны, ойлгомжгүй санагдаж болох юм.

Оюу толгойн хүртэх үр өгөөж татвар, ногдол ашгаас бүрддэг. Татварын асуудлыг Монголын татварын алба хариуцаад ногдуулаад, хураадаг. Манай компани хөрөнгө оруулагчийн хувьд Оюу толгойг аль болох зардал бага, ашиг өндөр ажиллуулж, төслөө амжилттай хэрэгжүүлж, ногдол ашгийн өгөөжөө авах, түүнийхээ хойноос нь хөөцөлдөж, тэрийгээ харж манаж явах үндсэн үүрэгтэй газар гэж энгийнээр хэлж болох юм. Гэхдээ Оюу толгойн талаар “Эрдэнэс Оюу толгой” ХХК дангаараа бие дааж шийдвэр гаргадаггүй. Харин Оюу толгойн ТУЗ-д Монголыг талыг буюу манай компанийг төлөөлж байгаа гишүүдээр дамжуулан шийдвэр гаргалтад оролцдог.

Мэдээж Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан байгаль орчин, хөдөлмөрийн харьцаа, уулын ажил, ТЭЗҮ, татвар гэх мэт олон гээд бусад харилцаанд Монголын төрийн байгууллагууд эрхэлсэн чиг үүргээрээ хяналтаа тавьж явахад бид дэмжлэг үзүүлж, хамтран ажилладаг. Миний хувьд зөвхөн ногдол ашиг хүлээдэг биш, Оюу толгойгоос хүүгийн болон өөр боломжтой бусад бүх төрлийн орлого олж Баялгийн санг арвижуулдаг байх зорилго тавин ажиллаж байна.

-Хэлэлцээр эхэлж байх үед ногдол ашгийн талаарх хүлээлт байгаагүй. Ямартай ч ногдол ашиг өгч эхлэхээр боллоо гэж байна. Ерөнхий сайд энэ талаар өнгөрсөн зургадугаар сард анх мэдээлэхдээ 2026 онд гэж байсан. Сүүлийн үед яагаад 2027 он болчихов. Энэ нь 2028 болно гэсэн үг гээд шүүмжлэл явж байгааг та дуулсан биз?

-Монголчууд бид Оюу толгой төслөөс ер нь ногдол ашиг авахгүй боллоо гэж, магадгүй 2030, 2040 оноос л авах нь гэж ярьж байсан цаг саяхан. Өмнө нь ногдол ашиг бодитой шууд авах талаар аль ч яриа хэлэлцээнд албан ёсоор яригдах боломж гарч байгаагүй. Харин өнөөдөр 2026, 2027 он уу, хэдэн их наяд төгрөг вэ гэж ярилцаж, үүнтэй зэрэгцээд Рио тинтогийн Гүйцэтгэх захирал нь өөрөө ирээд бид ногдол ашиг олгоноо гэж байгаа нь маш том дэвшил шүү дээ.

Ногдол ашгийн талаар хоёр талаас Ажлын хэсэг гараад бодитой яриа хэлэлцээ эхэлсэн. Манай талаас Сангийн сайд Мэндсайхан ахалж байгаа. Бид аль ч тохиолдолд 2026 оны санхүүгийн үр дүнгээс ногдол ашиг авна гэдэг хатуу байр суурьтай байгаа, зарчмын хувьд харилцан тохиролцсон. Үүнтэй холбоотой 2021 онд Нямбаатар сайдын ахалсан Ажлын хэсэг монголчуудын ирээдүйн ногдол ашгаараа төлөх байсан 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн үйл явдлын ач холбогдлыг бид зайлшгүй ярих ёстой. Энэ өрийг тэглээгүй байсан бол ногдол ашгийн тухай өнөөдөр ярих ямар ч боломжгүй байсан. Оюу толгойтой холбоотой гарч буй ахиц, үр дүн нэг өдөр гарчихдаггүй.

Нэг зүйлийг онцлож хэлэх нь зүйтэй байх. Дараагийн үе гарч ирээд өмнөхөө байнга шүүмжилдэг байж болохгүй. Үе, үеийн Монгол Улсын эдийн засаг, олон улсын нөхцөл байдал, ажиллаж байсан хүмүүсийн боломж бололцоо, цаг хугацаа, чадвар мэдлэг, туршлага өөр. Магадгүй өнөөдөр хамгийн сайн хувилбараараа хийсэн ч арван жилийн дараа шүүмжлэгдэх л байх. Иймд нэгэнт болооод өнгөрсөн асуудлыг шүүмжилж суухаас илүү, урагшаа хараад нэг ч гэсэн асуудлыг шийдэж, ажлаа л сайн хиймээр байна. Өмнөхтэйгөө зууралдаад байвал дуусах ч үгүй, урагшлах ч үгүй биз ээ.

-Үнэнийг хэлэхэд, сайжруулж өөрчлөлт оруулсан зүйлс байгаа ч ямар буулт хийчихэв гэж зовниж байгаа хүмүүс их байгаа. Гэрээнд өөрчлөлт оруулахад хаа хаанаа ухралт хийсэн байж таарна. Энэ ажлын хэсгийнхэн, энэ Н.Учрал бидний өмнөөс юугаар буулт хийсэн бол гэж хүмүүс хардаж байгаа нь нууц биш...

-Хариуцлагатайгаар хэлье. Ямар ч буулт хийгээгүй. Харин илүү итгэлцэж, ажил хэрэгчээр хамтран ажиллах, урт хугацаанд төслөө амжилттай хэрэгжүүлэх чиглэлд ойлголцож ахиц гарч байна.

-Онтрэ-гээрээ наймаалц­чихаагүй биз дээ гэсэн айдас байгаа. Оюу толгойн хяналтын сонсголоор Онтрэ бол тусдаа компани дээр лицензтэй, тусдаа гэрээ хийнэ гэдгийг бүгд ойлгож авсан. Гэхдээ хэлэлцээрээр юун дээр буулт хийгээ бол гэж хардаад байгааг ойлгоорой?

-Онтрэ гэх компанийн эзэмшилд байгаа лицензийн талбайг хэрхэн ашиглах вэ гэдэг нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Зайлшгүй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж Улсын Их хуралд орж шийдүүлнэ. Үүн дээр буулт хийх ямар ч боломжгүй.

-Онтрэ-г нууцаар олборлож байх вий гэсэн болгоомжлол хүмүүсийн дунд байдаг?

-Ажлаа авсныхаа дараа би Оюу толгой дээр очиж, гүний уурхайд орохдоо зориуд Онтрэгийн хэсэг рүү, хилийн цэс дээр нь очъё гэсээр очсон. Онтрэгийн талбай руу цөмрөөд орчихсон яваа гэсэн хардлагын дагуу гэх юм уу. Харанхуй хэсэгт очиж тулаад цаашаа агааржуулалтгүй, аюулгүй ажиллагааны нөхцөл хангагдахгүй учраас машинаасаа бууж ч болохгүй, цааш явах боломжгүй газар л тулсан. Ногдол ашиг өгөөжөө бодож байгаа хүний хувьд бүлэг ордыг аль болох цогцоор нь ашиглаад явах хэрэгтэй, Онтрэгийн талбайг ашиглах л ёстой.

-Онтрэ дээр манайхан найр тавиагүй бол Риогийн талтай асуудалтай байдаг татварын асуудал эсвэл менежментийн өр төлбөрийг цайруулсан байх вий хардлагууд дээр та юу хэлэх вэ?

-Аль нь ч үгүй гэж дахиад хэлье. Арбитрын шүүхийн шийдвэрийг талууд хүлээгээд сууж байгаа. Арбитрийн шийдвэр эцсийнх. Менежментийн төлбөр дээр ч найр тавьсан юм байхгүй. Бид менежментийн багийн хариуцлага, зардлын өсөлт хэтрэлттэй холбоотой асуудлыг бүхий л хэлэлцээ, арбитрын маргаанд хүртэл байнга хөндөж явдаг сэдэв. Тиймээс ухралт хийж гэрээний нөхцөлүүд дээр тохирсон гэж санаа зовох хэрэггүй.

-Буулт хийгээгүй гэдгээ та тодорхой хэллээ. Тэгвэл гэрээний санхүүгийн нөхцөл рүү оръё. Зээлийн хүүгээ бууруулах талаар ярих эрх бидэнд долоон жил тутам нэг удаа байсныг гурван жил тутам болгосон гэж ойлгож байгаа. Гэхдээ зээлийн хүүгээс өөр нөхцөлүүдээ сайжруулах ёстой биз дээ, тэр эрх бидэнд нээлттэй биз дээ?

-Нээлттэй. Бидний хувьд шийдээгүй, шийдлээ хүлээж байгаа маш олон асуудал байгаа. Гэхдээ хүрсэн үр дүнгээ албажуулаад цаасан дээрээ батлаад дараа дараагийнхаа ярилцаад явахаас өөр аргагүй. Уурлаад тийчлээд байвал хаа хаанаа асуудал явахгүй. Харин ч мэргэжлийн түвшинд аргументээ дэвшүүлээд, тодорхой хэмжээнд харилцан итгэлцэж, хөрөнгө оруулагч талтай хамтраад ажиллахад Оюу толгойн тулгамдсан ямар ч асуудлаар Монголын эрх ашигт нийцсэн шийдэл олдоно гэж би харж байгаа.

-Таныг Сангийн яаманд олон жил ажилласан. Санхүүгийн салбарын хүн гэж ойлгож байгаа. Оюу толгойн зээл болоод зээлийн хүү үнэхээр монголчуудын хувьд дэндүү санагддаг. Ер нь Рио тинто уул уурхайн компани юм уу, санхүүгийн байгууллага юм уу?

-Рио тинтог бараг санхүүгийн корпораци гэж андуурах хэмжээнд очжээ гэж монголчууд бид ярьж байна. Тэгвэл үнэхээр санхүүгийн ашиг орлого олох боломж байгаа бол нөгөө хувьцаа эзэмшигчийн хувьд Монголын тал ч гэсэн тэдэнтэй адилхан санхүүгийн корпораци шиг ажиллаж болохгүй гэж үү. Оюу толгойн долларын урсгал дээр бид ч тэр боломжуудыг нь ашиглаад адилхан хүүгийн орлого олж, Баялгийн сангаа арвижуулах боломжтой.

Бид цаашдаа хамтраад төслийг амжилттай хэрэгжүүлнэ гэвэл санхүүгийн бүтцээ зайлшгүй эргэн харах ёстой, үүнийгээ ч зарчмын хувьд тохирсон. Аль болох Монголын банкуудаа татаж оруулаад, хүүгийн орлого олох бүрэн боломжтой. Үүн дээр банкуудыг идэвх санаачилга гаргаж ажиллахыг уриалж байна.

Санхүүгийн хүний хувьд бид зөвхөн ногдол ашиг хүлээгээд суулгүй, өөр бусад орлого олох, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх шийдлийг эрэлхийлж, дэлхийн ийм том уул уурхайн хөрөнгө оруулагчийн давуу талуудаа ашиглах ёстой гэж харж байна.

-Таны хэлж байгаа өнцөг үнэхээр сонин байна л даа. Хүүгийн зээлэндээ хүүлүүлээд байна гэдэг дээр Риогийн санал болгож байгаа шиг зээлийг бид бас нэг хувьцаа эзэмшигчийн хувьд Оюу толгойд санал болгох боломжтой гэж хэлээд байна уу. Үнэхээр тийм боломж байгаа юм уу?

-Боломжгүй бол биш. Санхүүгийн ойлголт чинь өөрөө их өргөн хүрээний, эрх чөлөөтэй л дөө. Хэн хаанаас ямар эх үүсвэрээр олоод яаж өгөх вэ гэдэг асуудал юм. Өнөөдөр мөнгө босгох асуудал бол 15 жилийн өмнөх шиг биш, 2015 оных шиг ч биш болсон. Өнөөдөр Монгол Улсын зээлжих зэрэглэл түүхэндээ хамгийн өндөр түвшиндээ байна. Сангийн яам хямдхан эх үүсвэртэй бондууд босгоод гадаад өрнүүд дээр дэлхийн хэмжээнд сайн менежментүүдийг хийж чадаж байна. Иймээс бидэнд ч бас боломж байгаа.

-УИХ-ын 120 дугаар тогтоолд Оюу толгойн мөнгөн урсгалыг Монголын банкуудаар дамжуулах ёстойг дурдсан байдаг. Түүний хэрэгжилт ямар яваа бол?

-Бид шууд л та нар яагаад Монголын банкуудаар мөнгөө оруулахгүй, яасан муухай улс вэ гээд байж болохгүй. Нөгөө талын болгоомжлол, эрсдэлийг ойлгох, түүнийг задалж дүн шинжилгээ хийх, нөгөө талаас өөрсдийн боломжоо үнэлж энэ асуудлаар ахиц дэвшил гаргах нь чухал. Нэг ам.доллар Монголд нэг хоног байршихад л манай улсад ашигтай шүү дээ. Энэ асуудлаар бид Монголбанкинд чадлынхаа хэмжээгээр дэмжлэг үзүүлээд хамтран ажиллана. Банкуудын өөрсдийн идэвх санаачилга ч бидэнд чухал байна.

-Ийм шийдвэрүүд эцсийн эцэст Төлөөлөн удирдах зөвлөл дээр гардаг. Монголын талыг төлөөлдөг Засгийн газраас томилогддог гурван гишүүн нь ТУЗ-дөө ямар ч нөлөө байхгүй, 6:3 харьцаагаар ямар ч санал нь хүрдэггүй талаар яригддаг. Нөгөө талаас энэ хүмүүсээ дандаа улс төрийн зорилгоор томилж ирсэн учраас өндөр цалин аваад зүгээр суудаг хүмүүс гэж үнэндээ олон нийт боддог. Та ТУЗ-ийн гишүүнээр томилогдоод удаагүй л дээ. Гэхдээ энэ бүх ярианд ямар хариулт өгөх вэ?

-Яг компанийнх нь засаглалын хүрээнд мэргэжлийн, ажил хэрэгч байдлаар ажиллахад ТУЗ-ийн түвшинд маш олон асуудлыг шийдэх бүрэн боломжтой гэж харж байна. Энэ бол маш хариуцлагатай ажил. Оюу толгойтой холбоотой бүх асуудал заавал сайд, Засгийн газрын түвшинд асуудлыг аваачихгүй шийдэж боломжтой.

Үүний тулд ТУЗ-ийн гишүүд маш идэвх санаачилгатай, ажил хэрэгч байх шаардлагатай. Жишээлбэл, би ажлаа аваад удаагүй ТУЗ-ийн гишүүний хувиар Оюу толгой компанийн санхүүжилтийн өртгийг бууруулах чиглэлээр санаачилга гаргаад тогтоолын төсөл боловсруулсан. Энэ чиглэлээр бүх талууд хамтраад ажиллавал эцсийн дүндээ Оюу толгойн зардал л буурах учир энэ санаачилгыг бүх талууд дэмжээд л явж байна.

Би ТУЗ-ийн гишүүн болсноос хойш хоёр хуралдаанд орлоо. Бид асуудлаа маш сайн судалгаа, үндэслэлтэй гаргаж тавиад, сайн ажиллахад нөгөө талаас аль болох оролцоог хангаж, ойлголцож хамтын шийдэл гаргах эрмэлзэлтэй байгаа нь харагдсан. Бас мэргэжлийн дундын шийдвэр гаргадаг байгууллагын хувьд ТУЗ засаглалаа сайжруулах ёстой гэж олон санал гаргасан. Үүнийгээ бид мэргэжлийн түвшинд тайлбарлаж, хамтран ажилласнаар сайн шийдлүүд гарч байгаа.

-Тухайлбал?

-Оюу толгойтой холбоотой их олон асуудал Рио тинто, Оюу толгой хоёрын хоорондын буюу харилцан хамааралтай хэлцэлтэй холбоотой үүсдэг. Иймд ТУЗ-ийн дэргэд харилцан хамааралтай этгээдийн хэлцлийн асуудлыг тусгайлан ярих бүтэцтэй болъё гэж санал гаргасан. Үүнийг бид ярилцсаар Аудитын хорооны нэр, чиг үүргийг өргөтгөж Аудит, санхүү, хамааралтай хэлцлийн хороо болгон батлаад байна. Улмаар ТУЗ-ийн дэргэдэх дөрвөн хороог Рио тинто, Монголын тал хоёр хоёроор нь ээлжилж ахалдаг болох асуудлаар харилцан тохиролцсон. ТУЗ-ийн хороод бие даан шийдвэр гаргадаггүй байсан бол санал дүгнэлт гаргах боломжийг нээсэн гэх мэт олон шинэчлэл, үр дүн гарч байна.

-Ярилцлагынхаа төгсгөлд таны тухай асууя. Үнэнийг хэлэхэд танай компанийн удирдлагууд улс төрийн томилгоогоор, хэн нэгэн даргын хүн томилогддог юм шиг бодогдож ирсэн нь нууц биш. Таныг Сангийн яаманд их удаан ажилласан гэдгийг тань мэдээд байна. Өөрийгөө яг ямар сургууль төгссөн, нутаг ус, гарал гээд дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Аав маань Завхан аймгийн Ургамал, ээж Сүхбаатар аймгийн Халзан сумын гаралтай. МУИС-ийг олон улсын эдийн засгийн харилцааны чиглэлээр төгссөн. СЭЗИС-д Санхүүгийн удирдлагын бакалавр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн олон улсын эрх зүйн магистр, дараа нь АНУ-д Корнейлийн их сургуульд эдийн засаг, санхүүгийн бодлого чиглэлээр Фулбрайтын тэтгэлгээр магистрт суралцаж төгссөн. Надад ямар нэгэн улс төр байтугай төрийн албанд ажилладаг хамаатан садан, ах дүүс байхгүй. Би сургуулиа төгсөөд Сангийн яамны дэргэд Дэлхийн банкны төсөлд туслах ажилтнаар ажиллаж, цаашлаад мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга гээд мерит зарчмаар ажилласан даа. Тэр дундаа Төсвийн бодлогын газар 13 жил ажилласан байдаг. Төсвийн бодлого бол Сангийн яамны гал тогоо гэж болно. Төсвийн бодлого хамаарахгүй салбар гэж байхгүй. Мөн татвар, орлого гээд уул уурхай, хөрөнгө оруулалтын гэрээ талдаа нэлээд түлхүү ажиллаж байсан юм байна. Мөн Төрийн банкны ТУЗ-ийн даргаар дөрвөн жил ажиллаж банкны IPO-г удирдан нээлттэй компани болгох ажлыг удирдсан. Энэ хугацаанд банкны цэвэр ашиг 40 тэрбумаас ажлаа өгөх үед 100 тэрбум төгрөг болж байсан.

Улмаар нэг газраа 16 жил ажилласан болохоор өөр салбарт хүч сорьж үзье шийдээд өнгөрсөн нэгдүгээр сард өөрийн хүсэлтээр ажлаасаа гараад Азийн хөгжлийн банкны Төрийн санхүү, менежмент, засаглалын газар ахлах шинжээчээр ороод ажиллаж байсан. Улмаар Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт зарлагдахад томоохон хэлэлцээнүүд үргэлжилж байгаа чухал цаг үед хувь нэмрээ оруулъя, ногдол ашгийн болон бусад үр өгөөжийг дайчилъя, үр дүн гаргая гэж зориод ажилд орох сонирхлоо илэрхийлж, сонгон шалгараад өнөөдрийн ажлаа хийж байна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Эх сурвалж: Өдрийн сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Monica:
LOST LOVE SPELLS CASTER. Contact drvusispells@gmail.com My husband filed for a divorce after 6 years of our marriage, it was difficult for me and the kids to live without him, I did all I could to save my marriage and my family but all failed, A friend of mine told me about the wonderful work of Dr. Vusi I contacted him and he assured me 24hours instant result. the next day to my greatest surprise my husband came back home went on his knees crying begging me for forgiveness. I’m so happy right now thank you so much Dr. Vusi, One message to him today can change your life too for the better. Call/WhatsApp: +393510869960 Website: https://quickresultspells.com
2026-10-06
Lydia Smith:
HIRE A HACKER YOUR STOLEN CRYPTO RECOVERY / BTC / USDT / ETH WITH THE HELP OF CAPITAL CRYPTO RECOVER. I want to share my experience publicly regarding cryptocurrency wallet recovery, I highly recommend you to contact CAPITAL CRYPTO RECOVER, a professional private investigator in the Bitcoin world. They have a certified expert security team specializing in Bitcoin Recovery Services and have helped many people worldwide recover their lost funds. My wife and I were defrauded by an online manipulator posing as an experienced crypto investment professional. We lost $9.2 Million Stolen BTC in cryptocurrency and were left feeling homeless. After spending hours searching for a reliable crypto recovery service, I discovered CAPITAL CRYPTO RECOVER online. By patiently explaining my situation to their team, I was able to recover all my funds. Remarkably, my money was returned to my wallet in less than 24 hours. I am extremely grateful to CAPITAL CRYPTO RECOVER for their excellent assistance—they truly were a godsend in my difficult situation. If you have fallen victim to a cryptocurrency scam, you can reach CAPITAL CRYPTO RECOVER through the following channels Email: Recoverycapital@fastservice.com OR Call/WhatsApp: +1 (336) 390-6684 Contact: Capitalcryptorecover@zohomail.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
2026-09-27
Heather Delaney:
Hello Everyone, I'm so happy my husband is back! Thanks to Dr. Excellent for saving my marriage. My name is Heather Delaney. I married the love of my life Riley on 10/02/15 and we now have two beautiful girls Abby & Erin, who are conjoined twins, that were born 07/24/16. My husband left me and moved to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. I have tried many options but he did not come back, until I met a friend that directed me to Dr. Excellent spell caster, who helped me to bring back my husband after 11hours. My husband and I are living happily together again, This man is powerful, contact Dr. Excellent if you are going through any difficulty in life or having troubles in your marriage or relationship, he is capable of making things right for you. Here is his contact. Call/WhatsApp him at: +2348084273514 "Or email him at: Excellentspellcaster@gmail.com ,For more information visit his website:https://drexcellentspellcaster.godaddysites.com
2026-09-27
Lydia Smith:
HIRE A HACKER YOUR STOLEN CRYPTO RECOVERY / BTC / USDT / ETH WITH THE HELP OF CAPITAL CRYPTO RECOVER. I want to share my experience publicly regarding cryptocurrency wallet recovery, I highly recommend you to contact CAPITAL CRYPTO RECOVER, a professional private investigator in the Bitcoin world. They have a certified expert security team specializing in Bitcoin Recovery Services and have helped many people worldwide recover their lost funds. My wife and I were defrauded by an online manipulator posing as an experienced crypto investment professional. We lost $9.2 Million Stolen BTC in cryptocurrency and were left feeling homeless. After spending hours searching for a reliable crypto recovery service, I discovered CAPITAL CRYPTO RECOVER online. By patiently explaining my situation to their team, I was able to recover all my funds. Remarkably, my money was returned to my wallet in less than 24 hours. I am extremely grateful to CAPITAL CRYPTO RECOVER for their excellent assistance—they truly were a godsend in my difficult situation. If you have fallen victim to a cryptocurrency scam, you can reach CAPITAL CRYPTO RECOVER through the following channels Email: Recoverycapital@fastservice.com OR Call/WhatsApp: +1 (336) 390-6684 Contact: Capitalcryptorecover@zohomail.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
2026-09-27
Becky wood:
Yes!! we have have come to help says by who have a testimony ! crypto-recovery services when you message the customer service we are always helpless but here is it . With so many scams out there, I didn’t want to take any chances. I came across jeffrockhelps and decided to give them a try after I think a tip of charges is a lot of relief to the huge some of money I have lost. A little above £950 thousand The communication and assistance is very easy..You can also contact them for the services ; I got to know after millions of deals together 2) investment deals: zero loan (valid I.d needed) agricultural equipment loan 10 to 500 million dollars deals. 3) RECOVERY of FUNDS from fake BITCOIN Platform/BINARY TRADING 4)Change of university degrees 5)Delete unwanted online Pictures and Videos on any website 6) Spying of all social media account 7)Clearing of bank debts/Credit score 8) hack tutorials Message today!! jeffrockhelps@yahoo.com. the difference is crystal clear
2026-09-25
Kimberly Hebert:
I invested in bitcoin trading After losing $78.4 USDT) linked to a romance fraud scam worth of cryptocurrency through an online investment platform and later discovered it was a scam. After extensive research for recovery options, I contacted CAPITAL CRYPTO RECOVER based on positive client reviews and recommendations. Their professional security team guided me through the recovery process using advanced technology, and I was able to recover my lost cryptocurrency successfully. I am truly grateful for their support and assistance during such a difficult experience. I will advise you to contact CAPITAL CRYPTO RECOVER helped me recover my funds. For anyone facing similar issues, Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1 Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com WhatsApp/Text Number: +1 (336) 390-6684
2026-09-21
HIRE A LICENSED BITCOIN RECOVERY SPECIALIST // WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER:
HIRE A LICENSED BITCOIN RECOVERY SPECIALIST // WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I would like to take this opportunity to express my gratitude to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for using their hacking expertise to recover my stolen Bitcoins. If you need help recovering lost or stolen Bitcoins, WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER can assist you in navigating this process. They specialize in helping individuals and businesses recover lost or stolen Bitcoins. Their team of experts possess the experience and tools needed to handle cases involving lost private keys, forgotten passwords, hacked accounts, or other situations where access to cryptocurrency has been compromised. Trust them, and they will work their magic to return your stolen funds. Get in touch with them. on Telegram @Geocoordinateshacker or Email: them at Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack It is important to verify the legitimacy and credibility of any service offering cryptocurrency recovery assistance to ensure that your funds are in safe hands.
2026-09-21