
Зоос банкны захирал асан Ш.Чуданжийд холбогдох хэргийн давж заалдах шатны гомдлыг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ. Өнгөрөгч гуравдугаар сард Чингэлтэй дүүргийн шүүхэд Ш.Чуданжийд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал болж түүнийг гэм буруутайд тооцон зургаан жилийн хорих ял оноож байсан юм.
Гэхдээ түүнийг улсад нэг тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн нөхөн төлүүлэх шийдвэр гаргаж байв. Энэхүү шийдвэрийг экс захирал Ш.Чуданжий эсэргүүцэн давах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Ингэснээр түүнд оноосон ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон.
Анхан шатны шүүх хуралд зээлдэгч нараас хүн оролцоогүй бөгөөд яллагдагчийн өмгөөлөгч, прокурор, шүүгч, иргэдийн төлөөлөгч нар оролцож байв. Ш.Чуданжий болон тус банкны ТУЗ-ийн дарга Д.Батбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйл анги болон 156 зүйл ангид заасан үндэслэлээр шүүжээ. Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж, Ш.Чуданжийг бусдын их хэмжээний хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэм буруутайд тооцсон юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ