Хаваржилт хүндэрсэн аймагт хямдралтай үнээр өвc хүргүүлнэ

img

Улсын онцгой комиссын хуралдаан өчигдөр болж мал хаваржилт, төл бойжилтын байдалтай холбогдуулан зарим арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. Зарим аймгийн нутгаар цас орж хаваржилт, хүндрэх нөхцөл үүссэнтэй холбогдуулан тухайн орон нутгийн удирдлага, малчид иргэдээс улсын нөөцөөс хямдралтай үнээр болон тусламж хэлбэрээр өвс тэжээл авах саналыг Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам болон Улсын онцгой комисст ирүүлжээ. Тиймээс Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Өвөрхангай, Төв, Увс аймгуудад хаваржилт хүндэрч мал болон төл мал хорогдох, эх мал түүний дотор ямаа ихээр хээл хаях нөхцөл байдал үүсэхээс сэргийлэн нэмэгдэл тэжээлд оруулах шаардлагатай байгаа тул Улсын онцгой комисс улсын нөөцөөс өвс тэжээл хөнгөлөлттэй үнээр олгох нь зүйтэй гэж үзлээ. Ингэхдээ дээрх аймгуудад Улсын нөөцөөс өвс 3903,56 тонныг тусламж хэлбэрээр, малын тэжээл 1695,56 тонныг нөөцөд бэлтгэсэн үнийг 50 хүртэл хувиар хямдруулан олгож, өвс тэжээлийн үнийн зөрүү болох нийт 857,2 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан холбогдох яамдаас санал авч маргаашийн Засгийн газрын хуралдаанд оруулахыг Улсын онцгой комиссын дарга Шадар сайд М.Энхболд үүрэг болголоо. Улсын онцгой комисс 2012 оны 4 дүгээр сарын 10-нд өдөр хуралдаж мал хаваржилт, төл бойжилтын байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний талаар хэлэлцлээ. Зарим аймгийн нутгаар цас орж хаваржилт хүндрэх нөхцөл үүссэнтэй холбогдуулан тухай орон нутгийн удирдлага, малчид иргэдээс улсын нөөцөөс хямдралтай үнээр болон тусламж хэлбэрээр өвс тэжээл авах саналыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон Улсын онцгой комисс ирүүлсэн байна. Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Өвөрхангай, Төв, Увс аймгуудад хаваржилт хүндэрч мал болон төл мал хорогдох, эх мал түүний дотор ямаа ихээр хээл хаях нөхцөл байдал үүсэхээс сэргийлэн нэмэгдэл тэжээлд оруулах шаардлагатай байгаа тул Улсын онцгой комисс улсын нөөцөөс өвс тэжээл хөнгөлөлттэй үнээр олгох нь зүйтэй гэж үзлээ. Ингэхдээ дээрх аймгуудад Улсын нөөцөөс өвс 3903,56 тонныг тусламж хэлбэрээр, малын тэжээл 1695,56 тонныг нөөцөд бэлтгэсэн үнийг 50 хүртэл хувиар хямдруулан олгож, өвс тэжээлийн үнийн зөрүү болох нийт 857,2 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан холбогдох яамдаас санал авч маргаашийн Засгийн газрын хуралдаанд оруулахыг Улсын онцгой комиссын дарга Шадар сайд М.Энхболд үүрэг болголоо. Мөн тэрээр цаашид байгаль цаг уурын гэнэтийн аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж, дотоодын дуут дохиог сайжруулах, цаг агаарын хүндрэлтэй үед малчид хашаа, саравчиндаа хаалт хийх, малаа ойр хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдахаас сэргийлэхийг анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hunnu:
Havarjilt hundersen hotynhond hyamdruulsan uneer mah hurguulne.
2012-04-11