Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл 460.6 тэрбум төгрөг болжээ

img

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2012 оны эхний улиралд 460.6 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 37.7 тэрбум төг буюу 8.9 хувиар өсчээ. Энэхүү өсөлтөд зэсийн баяжмал, металл агуулгаараа, молибдений баяжмал, металл агуулгаараа, нүүрс, цайрын баяжмал, газрын тос зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.4-65.2 хувь, спирт, архи, нарийн боов, шингэн сүү, зүсмэл материал, металл бэлдэц, хивс, талх, шар айраг, амтат ус, ундаа, өлөн гэдэс,  бетон дэр,  шавардлагын зуурмаг, шахмал түлш, цахилгаан утас, төмөр бетон зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл  3.8 хувиас 8.0 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. П.Наран    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

www.free-english.net/ - АНГЛИ ХЭЛЭНД ӨДӨРТ 30 МИНУТ , ,
2012-04-11