“Хувиргасан амьд организмыг илрүүлэх лаборатори”-ийг нээлээ

img

БОАЖЯ, Биоаюулгүй байдлыг хангах Үндэсний хорооноос 2011 онд молекул биологи, генетик, микробиологи, эм биобэлдмэл, биотехнологийн чиглэлийн лабораториудын биоаюулгүйн зэрэглэлийг тогтоосон. Энэ ажлын хүрээнд молекул биологи, генетик, эм биобэлдмэл, биотехнологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг лабораториудыг хамруулан судалгаа хийсэн юм. Судалгаанд хамрагдсан 45 лабораторийн 19 нь буюу 42 хувь нь зохих түвшний шаардлага, стандартад хүрээгүй, биоаюулгүй үйл ажиллагааг хангаагүй буюу ийм нөхцөл бүрдээгүй байв. Иймд эдгээр лабораторийн үйл ажиллагааг яаралтай сайжруулах, биоюулгүй үйл ажиллагааг хангахтай холбоотой шаардлагатай хөрөнгө оруулалт хийж эхэлжээ. Учир нь хүн амын хүнсний аюулгүй байдал анхаарах шаардлагатай чухал асуудлуудын нэг болоод байгаа. Иймд орчин үеийн биотехнологийн үр дүнд бий болсон хувиргасан амьд организмын хяналтын тогтолцоо бий болгох үүднээс “Хувиргасан амьд организмыг илрүүлэх лаборатори”-ийг техник тоног төхөөрөмжийн хувьд шинэчилж, шинээр байгууллаа.  Даян дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр хийгдсэн уг лабораторийг нээлт өчигдөр болов. Нээлтэд БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, ШУА-ийн Биологийн хүрээлэн, Молекул биологийн лабораторийн эрхлэгч Ц.Оюунсүрэн, Ботаникийн хүрээлэнгийн захирал Ч.Дугаржав нарын удирдлагууд оролцсон юм. Энэ үеэр салбарын сайд ШУА-ийн холбогдох хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, БОАЖЯ, Геоэкологийн хүрээлэнгийн хамтын ажиллагааны талаар эрдэмтэн судлаачидтай санал солилцов. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай уялдуулан хүн амын эрүүл мэнд, удмын сан болон экологийн аюулгүй байдлыг хангах үүднээс хувиргасан амьд организм (шилжмэл гентэй организм, генийн өөрчлөлттэй организм гэх зэргээр нэрлэж байгаа)-ыг ашиглах үйл ажиллагааг хянах, хязгаарлах, аливаа эрсдэл тохиолдсон үед хохирол багатай даван туулах тогтолцоо бий болгох шаардлагатай юм. Энэ шаардлагыг үндэслэн БОАЖЯ-наас дэмжлэг үзүүлэн Биоаюулгүй байдлын судалгаа, хяналт шинжилгээ, эрсдлийн үнэлгээний лабораториуд байгуулж байгаа аж. П.Наран    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бие биенээ хайрлацгаая:
Зүрх судасны өвчин,ясны сийрэгжилт, үе мөчний өвчин, элэг цөс, бөөр, уушиг, нойр булчирхай, дэлүү, сахарын өвчин, өтгөн хаталт зэрэг бүх эрхтэн системын өөрчлөлтүүдийг таны өөрийн био-энергийн түвшинд сүүлийн үеийн оношлогооны аппаратаар оношилж, эмчлэх, урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлж байна. Мөн кальцийн дутагдлаас болж үүсдэг 160 гаруй өвчнийг анагааж эрүүл саруул болгоно. Манайх НҮБ, ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдөж онцгой үнэлэмж авсан орчин үеийн технологоор бүтээгдсэн 100% байгалийн гаралтай, өндөр үр дүн бүхий эм бэлдмэл, бүтээгдхүүнүүдээр эмчилж байна. Манай бэлдмэлийг хэрэглэснээр хүчтэй антибиотек, химийн гаралтай эм бэлдмэлүүдийн үлдэгдэл, хорт бодисуудаас бие организмаа цэвэрлэх, хагалгааны дараахь хүндрэлээс сэргийлэх, эд эсийг нөхөн сэргээхийн дээр суурь өвчнүүдээсээ бүрмөсөн салж эрүүлжих болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 96058429 утсаар холбогдож авна уу. Email: tse_amore5@yahoo.com
2012-04-11
www.free-english.net/ - АНГЛИ ХЭЛЭНД ӨДӨРТ 30 МИНУТ
2012-04-11