
Өмнөд Солонгосын бүх нийтийн сонгууль 11-ний өдөр болох бөгөөд санал хураалт явагдана. Сөрөг хүчнийхэн ялсан тохиолдолд цаашдын Өмнөд болон Умард Солонгосын харилцаа, Япон, АНУ, БНСУ-ын хамтын ажиллагаа, Солонгосын хойгийн хурцадмал байдалд чухал нөлөө авчирна гэж таамаглаж байна.
Өмнөд Солонгосын хойдыг дэмжигч, зүүний хүчнийхний намын ялалт нь Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойгоор Ким Жөн Үний системийг чангатгахыг яаравчлах Умардынханд баярт мэдээ болох юм. Жилийн сүүлээр арванхоёрдугаар сарын 19-нд болох Өмнөдийн ерөнхийлөгчийн сонгуульд ч зүүний хүчнийхэн засгийн эрхийг эргүүлэн авах боломж өндөр байгаа бол консервативыг баримтлагчдад аюулын харанга их байна.
Эрх баригч болон сөрөг хүчний намууд сонгуулийн хамгийн сүүлийн өдөр болох 10-ны өдөр орон нутгийнхаа 246 суудлын бараг хагасыг буюу 112 суудлыг авч, Сөүл хотодялах эсэхээ шийдэх компанит ажиллагаагааныхаа өрсөлдөөнийг тэллээ. Ялангуяа эрх баригч Сэнүри нам (хуучин Үндэсний их нам) Пак Гион Хигэх эмэгтэйгээр удирдуулж байгаа бөгөөд Умард Солонгосын талаас түүнийг “мөргөлдөөнийг хүсэгч балиар авгай” (9-ний өдрийн хөдөлмөр сонин) хэмээн удаа дараалан хуруугаа заан чичсэн нь сөрөг хүчнийхний дэмжлэгийг авах нэг хэлбэр юм.
Өмнөд Солонгосын парламентад өнөөг хүртэл Сенүри нам талаас илүү хувийг эзэлж ирсэн. Гэвч санал асуулгаас харахад энэ удаа талаас илүү буюу 151 суудал хуваагдах нь гарцаагүй байдалтай байна. Үүнтэй уялдаад хамгийн том сөрөг хүчин болох Ардчилсан эвслийн нам анхны нам болж, хамтын ажиллагааны харилцаатай радикал эвсэн гарч буй намуудыг нийлүүлсэн сөрөг хүчний нам талаас илүү суудлыг эзлэх хандлагатай байна.
Сонгуульдпуужин хөөргөх Умард Солонгос болон гадаад харилцааны асуудал нь дан ганц гол зүйл биш юм. МөнАНУ, БНСУ-ын чөлөөт худалдааны хэлэлцээрийг тойрч эрх баригч нам болон сөрөг намын хооронд сөргөлдөөн үүсээд байгаа билээ.
Харин сөрөг хүчний нам угаасаа АНУ, Өмнөдийн эсрэг байж, Умардыг дэмжих хандлага хүчтэй байсан. Умард Солонгосоос үүдсэн Өмнөдийн хөлөг онгоцыг живүүлсэн явдал, цэргийн өдөөн хатгалгын талаар ч Умардтай харилцан яриа хийгээгүй Ли Мён Бак ерөнхийлөгчийн засгийн эрхэд хариуцлага бий гэжүзсээр ирсэн юм.
Ли Мён Бак ерөнхийлөгчийн засгийн эрхийн үүргийн хугацаа нь ерөнхийлөгчийн сонгууль болох жилийн сүүл үе хүртэл байх боловч парламентад сөрөг хүчнийхэн талаас илүү суудал авсан нөхцөлд хүнд байдалтай болно. Сөрөг намынхан АНУ, Өмнөд Солонгосын ЧХХ-ийг нураах, дахин хэлэлцээр хийхийг шаардаж АНУ-тай харилцах харилцааг муутгах нь гарцаагүй. Умард Солонгосыг тойрсон Япон, АНУ,БНСУ-ын хамтын ажиллагаанд ч нөлөө үзүүлнэ.
Энэ удаагийн сонгуулиар сөрөг хүчнийхэн нэгдмэл байдлаар нэр дэвшиж, сонгуульд хамтын ажиллагааг идэвхжүүлж ялалт байгуулахаар хичээж буй нь консерватив намд аюул дагуулж байна.
Т.Янжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ