Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын сурагчдын концертыг нийслэл хотод зохион байгуулна.

img

 Дундговь аймгийн нийслэл дэх нутгийн зөвлөлийн дарга Л.Цэрэнсодном саяхан нутагтаа очиж Дэлгэрхангай ууландаа гарч иргэдтэй уулзан хийж байгаа ажлаа танилцуулж нутаг орноо хэрхэн хөгжүүлэх талаар санал бодлоо солилцов. Тэрчлэн сумын ИТХ-ын дарга Б.Цэцэгдэлгэр, Засаг дарга Х.Өлзийдэлгэр нартай уулзахдаа сумын сургуулийн 90 жилийн ойг угтан зохиох арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд сурагчдын концертыг энэ оны долоодугаар сард нийслэл хотод зохион байгуулах болсноо хэлж зохион байгуулалтын асуудлыг хамтран хэлэлцсэн байна.   МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирал, доктор профессор Л.Цэрэнсодном нь Техник, технологийн улсын олимпиадыг зохион байгуулах хороооны даргын хувьд тус аймгийн ерөнхий боловсролын дунд сургуулиудыг сурагчдын 13 чиглэлээр хийсэн олимпиадын ажиллагаанд оролцож тэргүүн байр эзлэсэн сурагчид, багш нар шагнал гардуулж сумын сургуулийн багш нар, их сургуулийнхаа төгсөгчидтэй уулзалт хийж боловсролын шинэчлэл, багш бэлтгэх, сургалтыг боловсронгуй болгох асуудлаар ярилцлага хийж санал бодлыг нь сонссон байна.      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ