Пэпси лигийн тойм

img

МСБХ-ны Пэпси Үндэсний дээд лигийн тэмцээний 04.09 ны тоглолт SBL Becks - TLG 13 багуудын тоглолтоор эхэлсэн. Залуу багуудын тоглолтонд 77-70 харьцаатай TLG илүүрхснээр плэй-оффт шалгарах боломжоо авч үлдлээ. Хоёрдахь тоглолт ШУТИС QGX компанийн Акулууд болон Бридж Констракшны Баянзүрх Бүллс багуудын хооронд өрнөж 81-66 харьцаатай Бүллсийн ялалтаар өндөрлөсөн байна. Сүүлийн тоглолт маш сонирхолтой болсон. Хас Банкны Хасын Хүлэгүүд, ШШГЕГ Харъяа Сүлд спорт хорооны Офицерууд багтай тоглосон. Хамгаалалтыг голлосон энэ тоглолтонд 75-73 харьцаатай Хүлэгүүд хожиж лигийн тэмцээнийг тэргүүлэх нь тодорхой болсон юм. Одоогийн байдлаар Хүлэгүүд                                  13-3 Баянзүрх Бүллс                         11-6 Харцага                                    10-6 Офицер                                    10-7 TLG 13                                      8-8 SBL Becks                                  4-12 Акулууд                                    1-15 Үлдэж байгаа өдрүүдэд Хасын Хүлэгүүд Харцага болон Баянзүрх Бүллс багуудтай тоглоно. Гэхдээ эдгээр тоглолтуудын үр дүнгээс үл хамаарч нэгээр плэй-оффт шалгарах нь тодорхой болж байна. Харин Офицерууд багийн хувьд SBL Becks багийг хожиж байж плэй-оффт шалгарах боломжтой болно. Харин TLG ийн хувьд Харцага, Шаркс багуудыг хожиж байж, Офицерийн бүдэрлийг хүлээх хэрэгтэй болж байна. Энэ долоо хоногт Пэпси Үндэсний дээд лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд явагдаж дуусна. 04.11 TLG-13 – ХАРЦАГА ШУТИС SHARKS – SBL ХАСЫН ХҮЛЭГҮҮД – БАЯНЗҮРХ БУЛЛС   04.13 ШУТИС SHARKS – TLG-13 ХАСЫН ХҮЛЭГҮҮД – ХАРЦАГА ОФИЦЕРУУД – SBL

СЭТГЭГДЭЛ БИЧИХ