Хятадын улс төрчийн эхнэр британи эрийн үхэлд сэжиглэгдэн баривчлагдлаа
Энэ мягмар гаригт Хятадын мэдээний агентлаг Британийг бизнесмэний үхэлд холбоотой хэмээн шуугиан тариад байсан Хятадын улс төрчийн эхнэр болон түүний түүний туслах Зан Сяожуныг мөрдөн байцаалтын явцад баривчилжээ.
Хятадын төв телевиз Нейл Гейвүүдийн үхэлд түүний гэр бүлийн найз Бо Шилайг сэжиглэж байсан талаар өгүүлж байсан билээ.
Синхуа агентагийн мэдээлснээр Богийн гэр бүлийнхэн Гейвүүдтэй сайн найз нөхдийн харилцаатай байсан бөгөөд арваннэгдүгээр сард 41 насандаа зочид буудлынхаа өрөөнд нас барсан байхад нь олжээ.
Гэвч тэд эдийн засгийн тал дээр ашиг сонирхлын зөрчилдөөнтэй байсан хэмээн мэдээлж байсан билээ.
Т.Янжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ