
Долоодугаар сарын 1-ний хэрэгт шүүгдэгчээр татагдаад буй Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийг өнөөдөр 12.10 цагт Сүхбаатар дүүргийн шүүхээс баривчилжээ. Тус дүүргийн шүүхээс түүнийг 14 хоног баривчлах шийдвэр гаргасан аж. Түүнийг хоёр хоногийн өмнө Албадан саатуулах төвд хоригдоод байгаа хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэлийг саатуулсантай адил үндэслэл буюу “Шүүх хурлын үеэр шүүхийг үл хүндэтгэн гарч явсан” хэмээн баривчилж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ