Цөмийн зэвсгийн намтар

img

1945 онд Америкчууд Хирошима, Нагасаки дээр атомын бөмбөг хаяснаас хойш өнөөг хүртэл манай гаригийн гүрнүүдийн зэр зэвсгийн өрсөлдөөн цөмийн зэвсэг хэмээх ойлголт руу шилжсэн юм. Одоо дэлхий дээр цөмийн зэвсэгтэй улсууд хүчирхэгт тооцогддог болж, хэчнээн ядуу буурай эдийн засагтай байсан ч цөмийн зэвсэгтэй л бол түүнийгээ саалийн үнээ болгон ашиглаж геополитикийн тоглолт хийдэг болжээ. Улс гүрнүүд цөмийн зэвсгийн хойноос хөөцөлдөхөө зогсоохыг бие биедээ уриалсаар байгаа боловч хэзээ эхлэх нь мэдэгдэхгүй дайнд бэлтгэх гэхээсээ илүүтэйгээр геополитикийн тоглолтдоо ашиглах гол зэвсэг болгоод байгаа. Ингээд цөмийн зэвсэгтэй улс орнууд болон тэд хэзээ хэрхэн цөмийн зэвсэгтэй орны тоонд багтах болсныг та бүхэнд сонирхуулья. 1945 оны долдугаар сарын 16. Энэ өдөр АНУ-ын Шинэ Мексикийн цөлд Аламагордо хэмээх газар анх устөрөгчийн бөмбөгийг туршсанаар энэ мөчийг дэлхийн цөмийн бөмбөгийн эриний эхлэл гэж тооцдог. Үүнээс хойш гурван долоо хоногийн дараа америкчууд амжилттай туршсан зэвсгийнхээ үр дагаварыг үзсэнээр хүн төрөлхтөнийг цочирдуулж улмаар зэвсгийн цоо шинэ эринийг эхлүүлсэн. 1949 он. ЗХУ анхны атомын бөмбөгөө туршиж, улмаар цөмийн зэвсгийн статус хэмээх шинэ тодорхойлолыг үүсгэн АНУ болон ЗХУ хэмээх цөмийн бөмбөгөөр зэвсэглэсэн хоёр хүчирхэг гүрнийг дэлхий нийтэд харуулж хүн төрөлхтөнийг хоёр туйлд хуваасан. 1952 он. Их Британийн нэгдсэн вант улс Номхон далайн Крисмас арал дээр Харри туршилт хийж асар хүчирхэг зэвсгээр зэвсэглэгдсэн гурав дахь гүрэн боллоо. Олон Британичууд үүнийг их гүрний статусаа хадгалах том боломж хэмээн баярлан хүлээж авсан гэдэг. 1960 он. Франц улс дэлхийн хоёрдугаар дайнаар германд дарагдаж алдагдсан геополитикийн нөлөөллөө олж авахын тулд цөмийн зэвсгийн хойноос идэвхийлэн хөөцөлдсөн. Ингээд 1960 онд Номхон далайн Туамоту Архипелаго гэдэг арал дээр, Африкийн Алжир улсын нутаг дэвсгэрт буюу Сахарын элсэн цөлийн дунд туршилт хийж цөмийн зэвсэгтэй дөрөв дэх орноор тодорсон. 1964 он. Мао Зе Дун ЗХУ-ын дэмжлэгтэйгээр Хятад улсыг цөмийн зэвсэгтэй орон боллоо хэмээн зарлав. Хятадууд Шинкиан мужийн цөлд “596” нэртэй бөмбөг амжилттай туршсанаар ийнхүү манай гаригийн нэгэн хүчирхэг гүрний гарт цөмийн зэвсэг оржээ. 1974 он. Энэтхэг улс “Инээмсэглэж буй будда” хэмээх цөмийн төсөл амжилттай хэрэгжүүлснээ зарлалаа. Ингэснээр Энэтхэг улс туршилт хийж албан ёсоор баталгаажаагүй ч гэсэн цөмийн зэвсэгтэй орны тоонд багтаж эхэлсэн. Улмаар дэлхийн геополитикийн хүчирхэг тоглогчийн нэг болж хувирсан юм. 1998 он. Энэтхэгийг цөмийн зэвсэгтэй болсноос хойш олон жилийн турш Пакистан улсын цөмийн хөтөлбөрт АНУ ихээхэн дэмжлэг үзүүлснээр 1998 онд “Чагай-1” хэмээх бөмбөг туршсан хэмээн дэлхий нийтэд зарлагдаж ийнхүү долоо дахь орон болсон. Шинжээчид үүнийг ислам шашинт улсын гарт цөмийн зэвсэг очсон анхны үйл явдал ч хэмээн нэрлэдэг. 2006 он. БНАСАУ олон улсын эсэргүүцлийн дор цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлсээр, 2006 онд АНУ тус улсыг цөмийн зэвсэг туршлаа хэмээн зарласан. Хэдийгээр хойд солонгосын тал үүнийг эсэргүүцдэг хэдий ч цөмийн хошуут пуужингууд амжилттай туршсан хэмээн өрнөдийнхөн эмээх болсон. Ингэснээр Хойд Солонгосыг цөмийн зэвсэг эзэмшиж буй найм дахь орон хэмээн үзэх болжээ. Дээрх найман орноос гадна цөмийн хөтөлбөрөө дэлхий нийтэд зарладаггүй ч үгүйсгэдэггүй нэгэн улс бий. Энэ бол Израил улс. Израилчууд анх АНУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр 1979 онд цөмийн зэвсэг худалдаж авсан хэмээн олон улс тооцдог. Үүнийг 1986 онд Их Британийн Sunday Times сонин нийтэлснээр дэлхий нийт мэдэх болсон билээ. Хэрэв Израилийг цөмийн зэвсэг эзэмшигч орны нэг хэмээн тооцвол албан ёсоор дэлхий дахин мэдэх болсон  9 улс, мөн үүн дээр нэмээд ЗХУ задарсаны дараа цөмийн цэнэгт хошуу батлан хамгаалах салбартаа авч үлдсэн Укриан, Белорусс, Казакстан гэсэн 3 улсыг нэмбэл нийт 12 орон нэрлэгдэх аж. Одоо Хойд Солонгосоос гадна Ираны цөмийн хөтөлбөр өрнөдийн гүрнүүдийг түгшээж байгаа. Иран улс хэдийгээр энхийн зорилгоор цөмийг эзэмшихээр зорьж байгаа хэмээн мэдэгдсэн ч АНУ тэргүүтэй улс орнууд эргэлзэж эдийн засгийн хориг арга хэмжээ хүртэл аваад буй. Олон улсын цөмийн агентлагийн шинжээчдийг оруулж цөмийн тогоогоо “ухуулах” асуудлыг талууд ярилцдаг боловч нааштай шийдэлд хүрдэггүй. Гэсэн ч олон улсын шинжээчид Ираныг цөмийн зэвсгийн хойноос эрчимтэй хөөцөлдсөөр байгаа тул 13 дахь орон болно хэмээн бичих нь ч бий. Мөн Африк тивийн хамгийн өндөр хөгжилтэй орон хэмээгдэх ӨАБНУ ч цөмийн зэвсгийн хойноос хөөцөлдсөөр буй. 1980-аад оноос цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн ч 1991 онд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, хөөцөлдөх олон улсын гэрээнд гарын үсэг зурсан улс юм. Гэсэн ч шинжээчид мөн л ӨАБНУ-ыг цөмийн зэвсэгтэй орны тоонд багтахад ойрхон буй хэмээдэг. НАТО-гийн гишүүн орнуудын хувьд цөмийн цэнэгт хошуу бусадгүрнүүдээс худалдан авсан хэмээгддэг 5 улс мөн бий. Эдгээрт Герман, Бельги, Турк, Итали, Голланд улсууд ордог. Эдгээр орнууд цөмийн зэвсэг байхгүй хэмээн үгүйсгэдэг ч ОХУ, Хятад зэрэг орнууд НАТО-гийн хүрээнд зэвсэглэгдсэн хэмээн шүүмжилдэг юм. О.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Enkhee:
Tsomiin zevseg maniah avah heregtei shde ali ch oron manai oron luu shaj magad shu odoogiin uy chin tsevuun tsag shu
2024-02-20
Enkhee:
Tsomiin zevseg maniah avah heregtei shde ali ch oron manai oron luu shaj magad shu odoogiin uy chin tsevuun tsag shu
2024-02-20
JJ:
tegvel manaihiig ustgahiig husdeg uls manaid neg tsumiin bumbug beleglechvel bid oorsdoo sonood uguh bhdaa. tsumiin bumbug mallaad yavah humuus mun uu bid
2012-08-28
puujee:
Manai uls Oyutolgoi, Tavantolgoi, Ovoottolgoi orduudiin hurungu oruulaltaar tsumiin zevsegtei boloh yostoi.Tsumiin zevsegtei bolvol gadnii uls ornuud ih baga yamar negen baidlaar mongolchuudaas emeedeg bolnoo. Jishee ny;Hyatad,Solongos geh met ulsuud.
2012-08-25
n0th1ng.pRo:
Манай улсад цөмийн зэвсэг хэрэгтэй л юм даа... Хамгийн түрүүнд дотоодын эдийн засагтаа хяналтаа тогтоочихвол ч амархан бүтээд явчих байх. Тэрийг Улс төрчид л мэдэх байх даа
2012-07-05
MONGOL...:
MANAI ULS TSUMIIN ZEWSEG, TER DUNDAA TUMIIN TSAHILGAAN STANTSTAI BOLOH YSTOI
2012-05-13
Manai uls tsumiin zevsegtei uls boloh yostoi!
2012-04-23