
Эрүүл мэндийн үйлчилгээг дэлхийн түвшинд чанартай, сайн хийдэг гэдгээрээ алдартай Сингапур Улсын Чанги нэгдсэн эмнэлгийн тэргүүлэх зэрэглэлийн эмч нар манай улсад хүрэлцэн ирж, олон нийтэд болон эмч нарт зориулсан сургалт, семинар зохион байгуулахаар болжээ. Сингапурын эмнэлгүүдийн Монгол дахь төлөөлөгчийн газрын урилгаар хүрэлцэн ирж буй Чанги нэгдсэн эмнэлэг нь элэг, цөс, дотрын чиглэлээр мэргэшсэн эмнэлэг аж. Тус эмнэлгийн эмч нар элэгний С вирусын эмчилгээний шинэлэг ололтууд /АНУ-д хийгдэж байгаа элэгний С вирусын эмчилгээ/, ходоодны хавдрын үеийн эндоскоп/ дурангийн /мэс заслын аргаар төгс шийдэх мэс засал, мөн таргалалттай холбоотой эмгэгийн орчин үеийн эмчилгээ мэс засал гэсэн сэдвээр ярилцлага өрнүүлэх аж. Энэхүү сургалт семинар энэ сарын 14-нд Хаан Палас зочид буудалд болох бөгөөд энэ үеэр хүрэлцэн ирсэн хэн бүхэн сонирхсон асуултандаа хариулт авах гэнэ. Энэ талаар Сингапурын эмнэлгүүдийн Монгол дахь төлөөлөгчийн газрын
http://www.singmed.mn/ цахим мэдээллийн сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ