Улсын ерөнхий прокурорын газарт санал хүргүүллээ

img

Сэлэнгэ аймгийн Прокурорын газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ШШГЕГ-ын даргын  өнгөрөгч  2010 оны долдугаар сарын 16-ны өдрийн А/73 тоот тушаалаар батлагдсан "Ялтанд шагналын хоног олгох, тэнсэн суллах, ялын дэглэмийг өөрчлөхөд мөрдөх журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.6, ХЗДХ-ийн сайдын 2009 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 91 тоот тушаалаар өөрчлөлт оруулсан "Хорих ангийн дотоод журам"-ын 14 дүгээр зүйлийн 14.1.1, ХЗДХ-ийн сайдын 2002 оны11 сарын 04 ний өдрийн 252 тоот тушаалаар батлагдсан "Тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих журам"-ын 6 дугаар зүйлийн 6.1, ШШГЕГ-ын даргын 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/92 тоот тушаалаар батлагдсан "Ялтны хөдөлмөрийн норм, норматив тогтоох болон цалин хөлс тодорхойлох журам"-ын 7 дугаар зүйлүүд нь холбогдох хуулиудын заалтад нийцээгүй байгаа тул тэдгээрийг өөрчлүүлэх, хүчингүй болгуулах талаар УЕПГ-т санал хүргүүлжээ. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ