Цаазын ял сонссон Д.Энхээгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

img

Хадам эхээ барьцаалан хөнөөсөн хэрэгт хоёр шатны шүүхээс ялын дээд хэмжээ сонссон Д.Энхээд холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хурал өнөөдөр дээд Шүүхийн эрүүгийн танхимд болж хэргийг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Тэрбээр өнгөрөгч 2011 оны зургадугаар сарын 29-30-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн арванесдүгээр хорооны Тахилтад оршин суух  хадам ээжээ хөнөөж улмаар эхнэр хүүхэд, хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүүг гэмтээсэн хэрэгт татагдсан юм. Түүнд холбогдох хэргийг оны өмнөхөн Чингэлтэй дүүргийн Шүүхэд хэлэлцэж гэм буруутайд тооцон цаазын ял оноож байсан юм. Уг шийдвэрийг давж заалдах шатнаас хэвээр баталсан бол дээд Шүүх хэргийг нь нэмэлт мөрдлөгө явуулах шаардлагатай гэж үзлээ. Н.Түвшин  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ