Aрхивын бүсчилсэн сургалт Орхон аймагт үргэлжилж байна

img

“Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр” манай улсад хэрэгжиж байгаа. Үүний хүрээнд архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн архивын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэх 175 гэрээт ажилтныг 2011 оны хоёрдугаар сараас эхлэн төрийн архивуудад ажиллуулж эхлээд байгаа.Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд тус  газраас шат дараалсан олон арга хэмжээг авч ажиллаж байгаагийн нэг нь төрийн архивуудад шинээр орсон гэрээт ажилтнуудыг сургаж мэргэшүүлэх, шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах юм. Иймээс батлагдсан төлөвлөгөөний дагуу архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх арга зүй, зохион байгуулалтын талаарх сургалт семинарыг төрийн архивын үндсэн болон гэрээт ажилтнуудад бүсчилсэн хэлбэрээр явуулж байгаа. Тухайлбал, энэ  сарын 09-нөөс эхлэн Орхон аймгийн Эрдэнэт хотод хойд бүсийн аймгуудын сургалтыг зохион байгуулж байгаа. Уг сургалтад Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга нар болон төрийн архивын тасгийн дарга, үндсэн ба гэрээт ажилтнууд хамрагдаж байна. Д.Цэцэг    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ