Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалын бүсэд газар олгохгүй

img

 Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар энэ сарын 9-ний өдөр “Газар ашиглуулах зөвшөөрөл олгохыг түр зогсоох тухай” А-112 тоот тушаал гаргажээ.  Уг тушаал гарснаар дархан цаазат Богдхан уулын хязгаарлалтын бүсэд газар ашиглах зөвшөөрөл олгохыг, түүнчлэн хориглосон хугацаанд газар ашиглахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүлээж авахгүй болохыг албан ёсоор баталгаажуулсан байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар хийгдэж байгаа "Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлал явуулах даац, нөөцийн судалгаа" сэдэвт шинжлэх ухаан-технологийн төслийн эцсийн үр дүн гарч,  цаашид аялал жуулчлалын чиглэлээр энэ бүсэд хэрэгжүүлж болох төслийн талаар тодорхой шийдэлд хүрэх хүртэл энэ тушаал мөрдөх юм. "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай" хуульд заасны дагуу дархан цаазат газрын хязгаарлалтын зөвшөөрөгдсөн бүсэд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр газар ашиглуулж болдог. Газар ашиглагч нь газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх үүрэг хүлээдэг бөгөөд ашиглаж байгаа газрынхаа төлөв байдал, ашиглалтын зориулалтыг өөрчлөхөд хүрвэл зураг төслөө төрийн захиргааны төв байгууллагад хянуулж зөвшөөрөл авах; газар  ашиглах эрх дуусгавар болоход ашиглаж байсан газраа нөхөн сэргээж, засч тохижуулан хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгөх ёстой. Хуулийн дагуу тус бүсэд газар ашиглах тухай хүсэлтийг иргэд, аж ахуйн нэгжүүдээс өнгөрсөн хугацаанд байнга ирүүлж байв. Харин цаашид тус бүс нутагт хуулийн дагуу газар ашиглах зөвшөөрөл олгохгүй болсныг дээрх тушаалаар баталгаажуулжээ. П.Наран  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ungursun boroonii hoinoos tsybnomorhoo bolio! bitgii jujig tabaid bai! naana chin ygaasaa chamd olgoh agzar uldeegui ha ha ha
2012-04-12
ZOCHIN:
haa ochij dajgui saidtai bolson baina.ajild chin amjilt husie.
2012-04-11
ugiin buh gazar ni zaraad duuschihsan yumand engej zahiramj gargasan gargaagui zarchimiin yamar ch oorchlolt bhgui, gehdee ene nuher ter teneg Gansuhiig bodvol ovoo ym hiigeed baih shig haragdaad bn shu~!
2012-04-11
naad ugee erh medelten bayan humuust hel jiriin irgeded avah hun baihgui
2012-04-11
Зочин:
Ямар байсан үе үеийн сайд нар гаргаагүй шийдвэрийг гаргаж чадлаа баяр хүрге. Энэ эрчээрээ ажиллах хэрэгтэй. Харин яаманд үүгийг олгож байсан гар хөл болсон хүмүүсийг яамнаас гаргахгүй бол нэг их үр дүн гарахгүйдээ. Долгормаа ТХГН ажилтан гэх мэт, Богд уулын захиргаанад дахь бууны ноходоос
2012-04-11
зочин:
Өө тэгвэл аргагүй юм байна. Хувийн эрх ашиг л илүү шүү
2012-04-11
irgen:
Цогтбаатар сайдыг өөрийг нь хаана амьдарадагыг сэтгүүлчид асуугаачээ Зайсанд өөрөө амьдарч байж одоо хориглоно ч гэх шиг юу яриад байгаа юм бэ кккк Монгол сайдуудаа гэж
2012-04-11
зочин:
Өө тэгвэл аргагүй юм байна. Хувийн эрх ашиг л илүү шүү
сүүлийн 15 жилд тэнд боссон орон сууцны хорооллыг нүүлгэн шилжүүлж 200 жилийн түүхтэй энэ дархан газрыг сэргээвэл цогтоог насаар байг хамгаахын сайдаар ажлуулая
2012-04-11
chamaar 90 eed ond erthen said hiilgedeg baij
2012-04-11
olgoh gazar baigaa yum uu ternii orond hooson hashaag n buulgaval taarna
2012-04-11