Холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нар хуралдав

img

Өнөөдөр биеийн тамир спортын холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын “Олимпик хаус”-т цугларлаа. Тэд ээлжит семинараа зохион байгуулсан юм. Хуралд 30 шахам холбоодын дарга нар оролцсон бөгөөд Монголын үндэсний олимпийн хорооны  Ерөнхийлөгч Д.Загдсүрэн тус холбооноос хэрэгжүүлж буй “Аваргыг аймагтаа бэлтгэе”, “Шинэ сонголт, шинэ амжилт” болон Спортын холбоодыг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг тус тус танилцууллаа. Түүнчлэн Олимпийн судлалын төвийн захирал Ж.Баасанхүү олимпийн сургалт, сурталчилгааны талаархи мэдээллийг хийв. Спортын холбоодыг дэмжих хөтөлбөрт хамрагдсан холбоод танилцуулгаа хийж, арга туршлагаа бусад холбоодтой хуваалцсан юм.   Д.Цэцэг          

СЭТГЭГДЭЛ БИЧИХ