БНСУ-ын сонгуулийн албан ёсны сайт кибер халдлагад өртлөө

img

Өнөөдөр БНСУ-ын бүх нийтийн сонгууль болж байгаа билээ.  Уг сонгуультай холбоотойгоор БНСУ-ын сонгуулийн төв хорооноос сонгуулийн албан ёсны сайт нь  10-ны шөнө хоёр дахь удаагаа кибер халдлагад өртсөн талаар мэдээллээ. Гэвч ямар нэгэн хохирол үзүүлээгүй байна. Сонгуулийн албан ёсны сайтын нүүр хуудас нь өнгөрөгч оны аравдугаар сарын Сөүл хотын даргын сонгуулиар  мөн  халдлагад өртөж, нэг хэсэгтээ л хаагдаж байжээ. Энэхүү эхний халдлагад Цагдаагийн хэлтэс эрх баригч Сенүри намын нэгэн гишүүнийг буруутай хэмээн үзэн баривчилж байжээ. Т.Янжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ