Францын эсэргүүцлийн баатар Рэймонд Аубрик 97 насандаа хорвоог орхилоо

img

Нацистуудын эсрэг Францын эсэргүүцлийн удирдагчдын нэг Рэймонд Аубрик мягмар гаригийн орой Парис дахь цэргийн эмнэлэгт 97 насандаа өөд болсон талаар түүний охин хэллээ. Рэймонд Аубрик болон түүний сүүлчийн эхнэр Люси 1942 онд Жеан Моулины эсэргүүцлийн нууц хөдөлгөөний гол гишүүд болсон юм.  Аубрик Моулинтай хамт 1943 оны 6 дугаар сард баривчлагдаж байжээ. Тэрээр BBC-д өгсөн сүүлийн ярилцлагадаа хэрхэн баривчлагдаж байсан талаараа дурссан ажээ. Т.Янжин  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ