
Монголын Үндэсний олимпийн хорооноос өнгөрсөн сард тив дэлхийн хэмжээний тэмцээнд амжилт гарган эх орон нэгтнүүдээ баярлуулж, үзүүлсэн амжилтаараа Монголын тамирчдыг манлайлсан шилдэг тамирчдыг “Гуравдугаар сарын шилдэг тамирчин” шалгаруулалтад нэр дэвшүүлсэн билээ. Шалгаруулалтаар Мэргэжлийн сумогийн Харү башёд 13 давж, озэки цолны болзол биелүүлсэн
Какүрюү М.Ананд тодорсон байна.Энэхүү шалгаруултад Какүрюү М.Анандаас гадна дараахь хүмүүс нэр дэвшээд байсан билээ.
Хакүхо М.Даваажаргал /Мэргэжлийн сумогийн Харү башёд түрүүлснээр 22 дахиа түрүүлж их аварга Таканоханагийн амжилттай зэрэгцсэн/.
С.Баярнаран – Арабын нэгдсэн Эмират улсад болсон пара хөнгөн атлетикийн зээрэнцэг шидэлтийн олон улсын тэмцээнд мөнгөн медаль хүртэж, паралимпийн эрхээ авсан. Дэлхийд чансаагаараа тавдугаар байранд бичигдэж буй.
Т.Болортуул – Боксын спортын ОУХМ. Улаанбаатар хотноо болсон эмэгтэй боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртсэн.
Э.Уянга – Боксын спортын ОУХМ. Улаанбаатар хотноо болсон эмэгтэй боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртсэн.
У.Мөнх-Эрдэнэ – Польшийн Варшав хотноо болсон олон улсын тэмцээнд алтан медаль авсан.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ