Жуулчны гудамжаар автомашин зорчуулна
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших “Урт цагаан” буюу Жуулчны гудамжийг өөрчилж, энэ сарын 15-наас эхлэн автомашин зорчих ажлыг эхлүүлэхээр болжээ. Энэ талаар Хотын менежер Ч.Бат хэлэхдээ “Хотын төвийн замууд ачаалал ихтэй байдаг. Жуулчны гудамжаар автомашин зорчдог болсноор Самбуугийн гудамжны автозамын ачаалал буурна гэж тооцоолж байгаа.Үүний тулд замын команиудад тендэр зарлан, автозамын ажлыг гүйцэтгүүлж, гэрэлтүүлгийг сайжруулж тохижуулна. Одоо тус талбайд үйлчилгээ эрхэлж буй жижиг бизнес эрхлэгчдийн хувьд гэрээ нь албан ёсоор дуусаж байгаа” гэв. П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ