Соёлын өвийг хадгалалт хамгаалалтын асуудлыг чухалчлах хэрэгтэй байна

img

Өнөөдөр нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг авч хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 10 гишүүний дийлэнхийн саналаар тус хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахыг дэмжсэн байна. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг шинэчлэн найруулах асуудал чухалд тооцогдож байгаа. Гэхдээ БСШУЯ-ны ажлын хэсгийн боловсруулсан Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн зарим зүйл заалтуудыг УИХ-ын хэсэг гишүүд үгүйсгэж байгаагаа хуралдааны үеэр илэрхийлж байсан. Тухайлбал, уг хуулийн төслийн шинэчилсэн найруулгад соёлын биет бус өвийг эргүүлж авчрах нөхцөлтэйгөөр судлаж шинжлэх, сурталчлах, сэргээн засварлах зорилгоор төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлтэйгөөр 2 жилийн хугацаатайгаар гадагш гаргах нь асуудлыг тусгасан нь зарим гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан бол зарим нь энэ асуудлыг дэмжсэн байр суурьтай байсан юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ