Ч.Хүрэлбаатар: Хувьцаагаа мөнгөжүүлэх иргэдийг Засгийн газар бүртгэж эхэллээ

img

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  иргэн бүрт олгох Тавантолгойн хувьцааны асуудлын талаар хэлэлцсэн юм. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатараас тодрууллаа. -Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн хувьцааг мөнгөжүүлэх асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанаас ямар шийдвэр гарсан бэ? -Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар мөрийн хөтөлбөрт тусгагдсан 1.5 сая төгрөгийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр ард иргэдэд олгох тухай асуудлын эцсийн шийдвэрийг гаргалаа. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, хувьцаагаа мөнгөжүүлэх сонголт хийсэн иргэдийг Засгийн газар бүртгэх ажлыг орон даяар бүртгэх ажлыг эхлүүлэх, энэ хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах ажлыг эхлүүлэх шийдвэр гаргасан. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг Монгол Улсын иргэн бүр эзэмшиж байгаа. Үүнээс ахмад настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг гурав хувааж бэлнээр олгож байна. Үлдсэн хэсэг хүмүүст хувьцаагаа мөнгөжүүлэх сонголт олгож, арилжахыг хүссэн иргэдийг бүртгэх ажлыг нэгэн зэрэг Засгийн газар зохион байгуулахаар боллоо. Хувьцаагаа арилжсан мөнгийг иргэд бэлнээр болон орон сууц худалдан авах, зээл барагдуулах зэргээр захиран зарцуулах эрхтэй болж байна. Энэ ажлын бэлтгэлийг хангах үүргийг холбогдох яам, агентлагт өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас өглөө. -Хувьцаагаа мөнгөжүүлэх сонголт хийсэн иргэдийг бүртгэх ажлыг хэзээнээс аль байгууллага гүйцэтгэх юм бэ? -Өнөөдрийн хуралдааны шийдвэр албажиж гарснаар эхлэнэ. Холбогдох бэлтгэл ажил яамд, агентлагууд дээр хийгдэж байгаа. Шийдвэрийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулсан. -Нэгж хувьцааг хэрхэн үнэлж байгаа юм бэ? -Иргэд УИХ-ын тогтоолын дагуу хувьцаагаа Засгийн газарт санал болгож, үүнийг нь нэрлэсэн үнээр нь үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдана. Үүнээс орж ирсэн мөнгөөр ард иргэдийн мөнгөжүүлэх ажлыг зохион байгуулна. Нэгж хувьцааны үнийг хэрхэн яаж тогтоох асуудлыг дараагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. -Хүүхдүүдэд хувьцаа олгогдох уу, сая төгрөг үү? -Сонголт хийх эрх нь Монгол Улсын иргэн бүрт байгаа. -МАН-ын бүлгээс иргэдээс санал асуулга явуулж байж хувьцааг арилжах асуудлыг шийдвэрлэнэ гэж байсан. Энэ асуудал юу болсон бэ? -Хэчнээн хувьцаагаа зарах вэ гэдэг нь тухайн иргэний эрх. -Монгол Улсын иргэн бүрт 1072 хувьцаа олгогдсон гэдгийг юугаар нотлох юм бэ. Зарим УИХ-ын гишүүн Тавантолгойн хувьцаа албан ёсоор иргэдэд олгогдоогүй гээд байгаа. Энэ харилцааны талаар та тодорхой мэдээлэл өгөөч? -Хүний хөгжил сангийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсын иргэн бүрт Хүний хөгжил сангийн дэвтэр нээсэн. 536 ширхэг хувьцааг энэ дэвтэрийг үндэслэн нээхийг Монголын хөрөнгийн бирж болон бусад байгууллагт үүрэг өгсөн. Энэ хувьцаа арилжаанд орох эрх зүйн орчингүйгээр иргэдийн нэрийн дансанд орсон байгаа. Арилжаанд оруулах шийдвэрүүд гарсны дараа энэ талаархи тодорхой мэдээллүүдийг өгнө. Одоо хөдөө орон нутгаар брокер, диллерийн компаниуд явж, таван мянган төгрөг авч иргэдийн хувьцааг нээх данс нээж байгаа. Энэ ажилд ард иргэдийг хууртаж болохгүй гэдгийг хэлмээр байна. Тухайн үед нь шийдвэрүүдээ Засгийн газар гаргаж, чиглэлийг ард иргэддээ өгнө. С.Энхзаяа  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ооо:
1 сая төгрөгөө авсан хөгшид,хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэгээд 1072 хувьцаагүй болж байгаа юм уу. уг хувьцаагаа ч авна 1,5 сая төгрөгөө ч өгнө гэж байсан шүү дээ. тэгээд дансаа нээлгэсэн хүмүүсийн хувьцааг нь хаах юм уу. тодорхой хариулт өгөөч.
2012-04-12
uhaant hun:
ene hurelbaatar chine estoi shudrag sain hun baigaa yum shuu dee ard tumen mini bid nart ter MAN baihgui bol bid uls eh ornoo avcn yvaj chadahgui hetsuu bolnoo odoo baigaa zasag toroo bitgii muul toriihoo suldend zalbirtsgaa MAN ta bidnii avral
2012-04-12
Boldkhyagt:
Boldkhuyagaa, tanai siet ug ni sain site baisan, ta ch mundag l khun. Gehdee, ta zaaval yagaad communistuudad zutgedeg yum be?? tanai site chini yag l MAN-n site bolchihson yum shig sanagdaad baihiin, derged ni news.mn hamaagui deer bainaaa. tanaihiig unshih sonirholgui bolson gegdee shuluuhan helchihye.
2012-04-12
myysain lalayydaa bitgii ard tunmee basamjlaad baigaachee! yu gej bid hybitsaagaa zardagiin be?ta nar bidnii hybitsaag tsyglyylj abad orond ni heden tugruguur hyyraad uursduu hybitsaanii ashigaar baiajih gej bnyy?bitgii gorid! ard tumeen buu hybitsaagaa ed nart uguurei,ur huuhded maani eh ornii bayalgiin hishig ni uldeh estoi
2012-04-12
a:
ene muu luibarchin dandaa hudlaa medeelj baidag pizda zail
2012-04-12
хэ хэ та нар яаж ч чардайгаад сонгуульд ялахгүй за
2012-04-11
Bi bodohdoo ene kommunistuud ard tumnee arai l basamjilj bn daa, odoo bas neg devter uguud l huurah n, odoo ta nart hulhiduulahgui shuu lalruudaa
2012-04-11
enkhbaatar:
МАНам 2008 оны сонгуулиар иргэн бүрд 1,5 сая төгөрөг бэлнээр өгнө гэж амалсан. Энэ амлалтаа биелүүлээч. АНамын 1 сая төгрөгийн хувьцаатай битгий хольж хутгаад байгаа чээ. МАН амалтаа биелүүлж чадахгүй болчихсон юм биш үү?
2012-04-11
MGL:
Novshoo chi Uvs-n Buhmurungiin uurhaig zarj harmaalsan biz dee. Eryygiinhentei holbootoi novsh chi tedniihee hgart duusnaa,
2012-04-11
бие биенээ хайрлацгаая:
Зүрх судасны өвчин,ясны сийрэгжилт, үе мөчний өвчин, элэг цөс, бөөр, уушиг, нойр булчирхай, дэлүү, сахарын өвчин, өтгөн хаталт зэрэг бүх эрхтэн системын өөрчлөлтүүдийг таны өөрийн био-энергийн түвшинд сүүлийн үеийн оношлогооны аппаратаар оношилж, эмчлэх, урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлж байна. Мөн кальцийн дутагдлаас болж үүсдэг 160 гаруй өвчнийг анагааж эрүүл саруул болгоно. Манайх НҮБ, ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдөж онцгой үнэлэмж авсан орчин үеийн технологоор бүтээгдсэн 100% байгалийн гаралтай, өндөр үр дүн бүхий эм бэлдмэл, бүтээгдхүүнүүдээр эмчилж байна. Манай бэлдмэлийг хэрэглэснээр хүчтэй антибиотек, химийн гаралтай эм бэлдмэлүүдийн үлдэгдэл, хорт бодисуудаас бие организмаа цэвэрлэх, хагалгааны дараахь хүндрэлээс сэргийлэх, эд эсийг нөхөн сэргээхийн дээр суурь өвчнүүдээсээ бүрмөсөн салж эрүүлжих болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 96058429 утсаар холбогдож авна уу. Email: tse_amore5@yahoo.com
2012-04-11
ggg:
xexe ene super onigoo duusaxgui yum aa ene teneg xurelbaatar udaxgui shorond orno oo
2012-04-11
1.5sayiin yuoch bilee batlamjch biluu bolno bizdee
2012-04-11
mongol:
Ene MAH MAXH iihan odoo arai denduu mongolchudig doromjilj bn shd uuniig daanch hodoo medeellees hol bdg humuus ni oilgohgui yum daa Za yahav ingej duraaraa durgij Mongol ulsaar tolgoj bj boloh ch tengeriin huuli shiitgelees heden uyeeree multarj chadahgui gdgiig medehgui l bn. Heleh muu ug unendee oldohgu bn
2012-04-11
Bitii shaa
2012-04-11
a:
ene muu luibarchin dandaa hudlaa medeelj baidag pizda zail