“Mining Mongolia-90” чуулганд сайд нар илтгэл тавина

img

“Хөгжилд хөтөлсөн 90 жил” уриан дор зохион байгуулахаар төлөвлөөд буй “Mining Mongolia-90” олон улсын нээлттэй чуулга уулзалтад төрийн байгууллагуудыг өргөн хүрээнд хамруулж, уул уурхайн салбарын хөгжлийг хэлэлцэхэд яамдын сайд нарын оролцоог өндөр байлгахаар зорьж байна. Тийм ч учраас салбарын яам төдийгүй ЗТБХБЯ, БОАЖЯ, БСШУЯ, Сангийн яамны удирдлагууд оролцож, чиглэл чиглэлээрээ илтгэл тавихаар төлөвлөжээ. Уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд яамдын ажлын уялдаа холбоог хангах асуудал ихээхэн чухал бөгөөд асуудлыг тал бүрээс нь хамтарч хэлэлцсэнээр аливаа бэрхшээлийг даван туулах зохистой шийдлийг олж чадна хэмээн зохион байгуулагчид үзэж байна. Тухайлбал, БОАЖ-ын сайд “Уул уурхайн салбар ба байгаль орчин”, ЗТБХБ-ын сайд “Уул уурхайн салбар ба дэд бүтэц”, Сангийн дэд сайд “Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засагт” зэрэг сэдвээр илтгэл тавих бол БСШУЯ-наас уул уурхайн салбар дахь хүний нөөцийн асуудлыг хөндөх аж. Түүнчлэн, чуулганд сайд нар төдийгүй Ерөнхийлөгчийн Тамгын газар, АМГ, ҮХШХ зэрэг төрийн байгууллага, Монголын Хөрөнгийн бирж, гадны томоохон хөрөнгө оруулалтын банкууд зэрэг мэргэжлийн байгууллага, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид илтгэл тавих юм. Чуулганаар хөндөгдөх асуудал салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйг хамрах болно. Дашрамд сануулахад, Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газраас “Mining Mongolia-90” олон улсын нээлттэй чуулга уулзалтыг энэ оны 5 дугаар сарын 9, 10-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгуулах гэж байгаа билээ. Чуулга уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, оролцохоор бүртгүүлэхийг хүсвэл www.miningmongolia90.mn цахим хаяг болон 70115590 утсанд хандана уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganbaatar.D. khud:
Ta AN darga tul sanal tavij bna. 2012 oni songuuliigr tor, namuudin khatiutslagiig saijruulahin tuld doorkh urialgiig eronkhiilochoos sanaachlaga gargakh ymar bolomj baidag yum bol. Uund Tor gedeg ni uls undecteniig tolooloor damjuulan udirdaj bui nam, khuv hunees ikh hamaaraktai bna iimd tord alba khashij bui khuv huniii khariustlagiig saijruulakh zamaar l toriig shudraga ajillakh bolomjoor hangana gej bodoj bna. iimees Uls toriin namuud doorkhi huuliin tosliig ankhni khurlaaraa batlah amlalt ogokh heregtei bna. Zprilgo ni. tor baiguullagin bukh shatand gargasan shiidver khuleeh hariutslaga ni mongol ornig doroituulj magadgui baigaa tul toriin khuuliar batalgaajuulakh. 1. MU-n uls toriin alban tushaaltan. toriin omchiin baiguullagin buh ajiltan tedgeeriin akh duu torol sadan gadaad ulsad khadgalamjtai bol khorong orlogiin meduulgeer batalgaajuulakh. kherev mongol ulsad burtgegdeegui khuviin khadgalamjiig gadaad ornii bank busad baiguullaga khuraan avakh ezemshikhiig mongol ulsin tor irgen gomdolguigeer mordoj ajillana. 2. Ondor deed alban tushaaltan OUB-aas busad gadaadin baiguullagad bukh tuvshind ajillahikh khoriglono.
2012-04-11