Г.Ганбаатарын өмгөөлөгчийг баривчиллаа
УИХ-ын 2008 оны сонгуулийн дараахь үймээнээр таван хүн амь үрэгдсэн хэрэгт холбогдсон нийслэлийн Цагдаагийн газрын хэв журмын хэлтсийн дарга асан дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийг өнөөдөр баривчилжээ. Түүнийг өнгөрөгч гуравдугаар сарын 28-ны өдөр товлогдсон шүүх хурлын үеэр шүүх танхимыг орхин гарсан гэсэн үндэслэлээр 14 хоног баривчилж байгаа аж. Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ