
Ахмадуудад чиглэсэн эрүүл мэнд, нийгмийн стратегийг зөв тодорхойлох нь чухал байгааг албаны хүмүүс хэлж байна. Учир нь манай улсын нийт хүн амын 7,3 хувийг 55-аас дээш насны эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүд буюу тэтгэврийн насны ахмадууд эзэлдэг.
Ерөнхийдөө дэлхий дээр настай хүмүүсийн тоо давамгайлж байгаа ч манай улсын хувьд харьцангуй залуу ард түмэнтэй улсын тоонд багтаж байгаа ч сүүлийн жилүүдэд насжилт уртасч , насжилт өндөртэй орны тоонд багтах асуудал хүлээж байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Иймдээ ч ахмад настнууддаа анхаарал хандуулж, тэдэнд чиглэсэн стратегийг зөв тодорхойлох нь зүйтэй гэж байна. Ахмадуудын хувьд хамгийн тулгамдаж байгаа асуудал нь эрүүл мэндийн асуудал учраас тэдэнд хүрэх эрүүл мэндийн үйлчилгээг чанаржуулах ажилд тууштай анхаарах шаардлагатайг ДЭМБ-аас зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ