Шашны байгууллагуудын тэргүүнүүдтэй уулзав

img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Засаг даргын тамгын газартайгаа хамтран  өчигдөр дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагын тэргүүнүүдийг урьж, уулзалт семинар зохион байгууллаа. Энэхүү уулзалт нь төр, сүм хийдийн харилцааны тухай Монгол Улсын хууль, НИТХ-ын тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам, бусад холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах мөн дүүргийн төр захиргааны байгууллага, хороодтой хамтран ажиллах хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм. "Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагын тоо нэг хүнд ноогдох хэмжээтэй харьцуулахад их байна. Тиймээс сүм хийдүүдийн харилцааны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэмжээнд төсөл хэлбэрээр яригдаж байгаа. Тиймээс үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагууд урсгал урсгалын шашны байгууллагуудтайгаа хамтран ажиллах, нэг нэгэндээ жишээ болохоор үйл ажиллагаа явуулах нь хамгаас чухал" уулзалтад оролцсон НИТХ-ын нарийн бичгийн дарга н.Батбаясгалан хэлсэн байна Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tamgach:
ochigdor mongold suuj baisan chin sogtu esys oroldood monhiin orondo avch odon geed az bolj ulaan sahiustai elenz mine savi nartaiga irj baijil saihan untlaa shtei. unthad hyrtel orshin baih cag zav bagsaad baina shy
2013-05-19
MONGOLCHUUDAA:
SHASHIN SHUTESNEER HUNII HUMUUJEL TULUVSHDUG GEJ BODDOG MONGOLD SHASHING BUDDAG SURGAALI NOMLOL IIG ORCHUULVAL NUGEL BUYN GEH ZUILIIG ODOO ZALUUS UHAARCH MEDNE DEE TERNII OROND HAA BSAN ESUS DELGREED BNA AA ZANSHIL ORCHIN GEED ENE BOL ONDOO BOLOOD BNA SHASHIN BOL HUNII HUMUUJLIN SALSHGUI NEG HESEG YUM SHUU DEE
2012-05-17