Шашны байгууллагуудын тэргүүнүүдтэй уулзав

img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Засаг даргын тамгын газартайгаа хамтран  өчигдөр дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагын тэргүүнүүдийг урьж, уулзалт семинар зохион байгууллаа. Энэхүү уулзалт нь төр, сүм хийдийн харилцааны тухай Монгол Улсын хууль, НИТХ-ын тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам, бусад холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах мөн дүүргийн төр захиргааны байгууллага, хороодтой хамтран ажиллах хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм. "Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагын тоо нэг хүнд ноогдох хэмжээтэй харьцуулахад их байна. Тиймээс сүм хийдүүдийн харилцааны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэмжээнд төсөл хэлбэрээр яригдаж байгаа. Тиймээс үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагууд урсгал урсгалын шашны байгууллагуудтайгаа хамтран ажиллах, нэг нэгэндээ жишээ болохоор үйл ажиллагаа явуулах нь хамгаас чухал" уулзалтад оролцсон НИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Батбаясгалан хэлсэн байна Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ha HA ta nar odoo l serj gene. gaigui bailgui.
2012-04-12
burhan er ni yu gej baigaag bidend helj ug ta nar
2012-04-11
iim nom unshaad mongol uls maani ingej saijirlaa teden hund nom unshaad ted ni ni zasarlaa gesen tailan aviya ha ha ha
2012-04-11
burhan er ni yu gej baigaag bidend helj ug ta nar