Махны экспортыг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй

img

Манай улс жилдээ ойролцоогоор 260-280 мянган тонн мах бэлтгэж үүнийхээ 10 хүрэхгүй хувийг экспортонд гаргадаг юм байна. Харин цаашид махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд төрөөс бодлогын түвшинд дэмжих шаардлагатай гэж албаныхан мэдэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар малчид жилд 9 сая орчим малаа зарж борлуулдаг бол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүртгэлтэй болон бүртгэлгүй 130 гаруй ААН-үүд жилдээ 260-280 мянган тонн мах бэлтгэн гаргаж байгаа юм байна. Харин манай улс махны дотоодын хэрэглээгээрээ дэлхийд дээгүүр байранд тооцогдож, жилдээ 230 мянга орчим тонн мах хэрэглэдэг аж. Хэдий манай улс хүн амынхаа тооноос хэд дахин илүү тооны малтай ч өнөөдөр 1 кг махыг бараг 10 мянган төгрөгөөр худалдан авч байгаа асуудал шүүмжлэл дагуулсаар өдийг хүрлээ. Мэргэжлийн байгууллагаас энэ асуудлыг зохицуулах талаар удаа дараа мэдэгддэг ч төдийлөн үр дүнд гарахгүй байсаар байгаа юм. Албаныханы хэлж байгаагаар нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудлыг чухалчилдаг ч үүнээс илүүтэйгээр нэг малаас авах ашиг шимийн хэмжээг нэмэгдүүлэх саналыг дэвшүүлсэн байна. Б.Буянзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yag unen ene tur zasgiig udirdaj baigaa malnuud dotoodoo ehleed hangachihaaad olon ym yari
2012-04-11
h:
10 bish 60% garch baigaa altanhyag battulga nar shuu
2012-04-11
Uursduu ideh mahgui baij bitgii solior
2012-04-11
yag unen ene tur zasgiig udirdaj baigaa malnuud dotoodoo ehleed hangachihaaad olon ym yari