
Ойн газраас холбогдох байгуулл
агуудын төлөөллүүд өнөөдөр хуш модон ойн асуудлаар санал солилцсон байна.
Засгийн газрын тогтоолоор хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэхийг хоёр жилийн хугацаагаар хориглосон. Гэсэн хэдий ч самар зөвшөөрөлгүй түүх асуудал буурахгүй байсаар байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Үүнээс үүдэн хуш модыг хугалж сүйтгэх, гал түймэр тавих эрсдэл их тулгарч байгаа юм. Манай улс нийт 18,3 сая шоо метр ойн сантай үүний 9,3 хувь буюу 717 мянган шоо метр талбайг хуш модон ой эзэлдэг. Ойн санд эзлэх хуш модны талбай ийм бага хэдий ч хүний хүчин зүйлээс шалтгаалан хуш модон ой устаж үгүй болох эрсдэл өндөр байгааг холбогдох мэргэжилтнүүд ярьж байлаа.
Б.Буянзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ