Богдхан ууланд газрын зөвшөөрөл олгохгүй
Байгаль орчин, аялал жуучлалын сайд Д.Цогтбаатар “Газар ашиглуулах зөвшөөрөл олгохыг түр зогсоох тухай” А-112 тоот тушаал гаргалаа. Энэхүү тушаалаар дархан цаазат Богдхан уулын хязгаарлалтын бүсэд газар ашиглах зөвшөөрөл олгохыг, түүнчлэн хориглосон хугацаанд газар ашиглахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүлээн авахгүй болохыг албан ёсоор баталгаажуулжээ. Байгаль орчиг, аялал жуучлалын яамны захиалгаар хийж буй “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуучлалын явуулах даац, нөөцийн судалгаа”сэдэвт шинжлэх ухаан технилогийн төслийн эцсийн үр дүн гарч, цаашид аялал жуучлалын чиглэлээо энэ бүсэд хэрэгжүүлж болох төслийн талаархи тодорхой шийдэлд хүрэх хүртэл энэ тушаалыг мөрдөх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ