С.Жавхлан суултаа зогсооно

img

УИХ-ын сонгуульд нэр дэвших болсноо албан ёсоор мэдэгдсэн дуучин С.Жавхлан  Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэдтэй хамтран эсэргүүцлийн суултыг нутагтаа 24 цагийн хугацаатай эхлүүлсэн бөгөөд өнөөдрөөр дуусгавар болгох гэнэ. Тэдний суулт зарлах болсон үндэслэл нь  Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг дэвсгэрт Канадын “CGBEM” ХХК-д ашиглалтын 947 га, хайгуулын 4000 га газарт лицензийн эрхийг олгосон зарим албан тушаалтныг эсэргүүцэж байгаа илэрхийлсэн байна. Дуучин С.Жавхлан хэлэхдээ “Увс аймгийн Бөхмөрөн сум бол миний тоглож өссөн нутаг. Шороон дээр нь тоглож өсссөн газар нутгийг минь харийнхан ухаж сэндийчиж дуусч байна. Тиймээс энэ асуудлыг цэглэхээр нутагтаа  ирээд байна” гэл ээ. Эсэргүүцэгчид тус аймгаас  сонгогдсон УИХ-ын гишүүдэд мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдэлд ямар нэгэн хариулт өгөхгүй бол суултаа өлсгөлөнгийн хэлбэрт шилжүүлэх аж. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

батцэцэг:
тэр саяхан " намайг юу гэж муу хэлсэн болно. миний Монголчуудыг доромжлохыг би тэвчихгүй гэж дуулж байна лээ. Түүнийг учир зүггүй муулдаг хүмүүс өөрийгөө эрүүлүү гэдгээ бодоорой доо.
2012-04-13
батцэцэг:
Манай Жавхлан чинь монголчуудынхаа төлөө амиа өгсөн ч чадна гэдэг хүн шүү дээ. Жинхэнэ эх орон ард түмэндээ хайртай хүн юу хэлж, хийж явдагийг би өөрөө сайн мэднэ.
2012-04-13
olsgolon hereggui shuud l zevseg hereglen hooj gargaad delbelj orhivol zugeer uymuu,,,,,,,,
2012-04-13
сайн байна уу?:
жавхлан чамайг дэмжиж байна. Газар нутгийнхаа төлөө тууштай тэмцээрэй.
2012-04-12
zov:
OLSGOLON ZARLAAD HEREGGUI EE SHUUD SONGOGDSON GISHUUDIIGEE DAHIJ GARGAHGUI GEED HELCHIH EE.TEGVEL TSAAD HED CHINI HODLOJ EHLEN SH DE
2012-04-12