“Эрдэнэс Тавантолгойн” хувьцааг иргэдэд эзэмшүүлэх ажил эхэллээ

img

Засгийн газар хуралдаанаараа “Эрдэнэс  Тавантолгой” компанийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргалаа. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол, 2011 оны 57 дугаар тогтоолыг үндэслэн  Засгийн газраас  иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд Монгол  Улсын нийт иргэнд “Эрдэнэс Тавантолгой “ хувьцаат компанийн нийт хувьцааны 20 хүртэлх хувийг эзэмшүүлэх ажлыг дараахь байдлаар зохион байгуулахаар болов. Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд 536 ширхэг хувьцаа нэмж эзэмшүүлэх, 2011 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс энэхүү тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шинээр төрсөн иргэнд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх, энэ тогтоолд заасан тодорхой заалтын хүрээнд иргэдэд эзэмшүүлэх хувьцаанаас Хүний хөгжил сангаас УИХ-ын 2011 оны 53 дугаар тогтоолын дагуу 1.0 сая хүртэлх төгрөг бэлэн мөнгөөр хүртэх хүсэлтээ гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2011,2011-2012 оны хичээлийн жилд сургалтын  төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг, хувь хүртсэн иргэний  хишиг, хувьд ногдох хувьцааг хасч тооцохоор болов. Мөн тогтоолд  “ Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн нийт хувьцааны 10 хүртэлх хувийг УИХ-ын 2012 оны 39 дүгээр тогтоолд заасан аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр нь адил тэнцүү хэмжээгээр худалдах ажлыг зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо, Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус  тус даалгалаа. УИХ-ын 2011 оны 57 дугаар тогтоолын дагуу хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах иргэний хувьцааг энэ тогтоолын 2-т заасан хувьцааг аж ахуйн нэгжид худалдсан орлогоор санхүүжүүлэх ажлыг зохион байгуулахыг НХХ-ийн сайд Т.Ганди, Төрийн өмчийн хороо, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт тус тус даалгалаа. Тогтоолын 1,2,3-д заасан арга хэмжээг “Эрдэнэс Тавантолгой “ хувьцаат компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд дээр арилжихаас өмнө зохион байгуулж дуусгахыг  Төрийн өмчийн хороонд даалгалаа. Хувьцаатай гэдгээ яаж мэдэх вэ гэж олон иргэн асууж байгаа юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар энэ асуултад “Хүний хөгжил сангийн тухай хууль батлагдсаны дараагаар иргэн бүрт Хүний хөгжил сангийн дэвтэр нээж өгсөн. 536 ширхэг хувьцааг Хүний хөгжил сангийн дэвтэрт тэмдэглээд иргэн болгонд 536 ширхэг хувьцааг бүртгэхийг Хөрөнгийн бирж түүний харьяа бүртгэл тооцооны төвд үүрэг чиглэл өгөгдсөн байгаа. Хүн бүрт 536 ширхэг хувьцааны данс нээгдсэн байгаа. Харин арилжаанд орох хараахан болоогүй байгаа. Арилжаанд орохтой холбоотой холбогдох шийдвэрийг тухайн үед нь өгнө. Харин хөдөө орон нутагт, зарим газраар брокер, диллерүүд явж 5000 төгрөг хураан данс нээх үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнд ард иргэд хууртаж болохгүй гэдгийг анхааруулмаар байна. Тухайн үед Засгийн газраас шийд гаргаж чиглэлийг ард иргэддээ өгнө” гэж хэллээ. Ийнхүү Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-н  хувьцааг иргэддээ зэмшүүлэх ажлыг бодитоор эхлүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ouytnuud munguu tulbur gd avchihaa biz dee. ter ved ni songolt hiih erhiig ni bas ogoo biz dee surgaltiin tulbur uymuu huvitsaagaa gehed bvgd l surgaltiin tulbur helbereer avii gechiheed odoo bolohoor uy ch boloogvi uym shig hohirch vldlee ene ter gd hutsaad baih uym. belen uymand shunaj amidardagaa bolimoor uym zaluu hvmvvs baij ichej amidrahad yadag bnaa
2012-10-04
baldan:
hurelbaatar hutsaarai \\\\\\
2012-04-19
johnny:
Энэ хувьцаа чинь эх орны хишиг биз дээ. Оюутнууд сая төгрөгөө сургалтын төлбөртөө ашиглачихсаны дараа ийм балай юм гаргаад байхдаа яадаг юм бэ. Хувьцаа авах сонирхолтой оюутнууд байгаа. Тэдэнд сонголт үлдсэнгүй ш дээ. Тэгээд бас энэ Хүрэлбаатар юу вэ. Ямар их мэдлэгтэй мэдээлэлтэй хүн бэ. Өөртөө хал палгүй тэг дундуур нь ярьдаг хүн гээд байсан тэнэгтдэг гар байна ш дээ. Хувьцааг банкны дансанд хийгээд байхдаа яадаг мал вэ? Монголд хөрөнгийн зах зээл хөгжих яагаа ч үгүй байна даа энэ хэдэн малуудаас болж.
2012-04-17
зочин:
Хувьцаа гэж хуурч байх хооронд хятадын төрийн өмчит Чалко компани Саутсгобисэнсээс 300 сая тонны нөөцтэй нүүрсний ордыг 912 сая доллараа худалдаад авчихлаа.Одоо үнэгүй нүүрс зөөгөөд эхлэхээр наад хувьцаа чинь цаас болох нь...улс төрчдөө...2007 оны стратегийн ордуудын 51 хувийг төр эзэмшинэ гэсэн УИХ-ын тогтоолоо хэрэгжүүлэхгүй бол Таван толгой ангалын ирмэг дээр ирлээ...улс төрчдөө...
2012-04-12
galaa:
АНУ-ирсэн Цоо шинэ iPad 3 16GB 4G тэй зарна9 har zagaan 99038951
2012-04-12
Зочин:
Хүрэлбаатар новшоо тэнд Увсын ард олон малаа билчээх газаргүй болоод байна. Танай намын амьсгаанууд одоо хичнээн том юм амлаад гарахгүй. Сонгогчид тарыг чинь таньсан.
2012-04-12
Зочин:
Өмхий луйварчид одоо ингэж санал авна гэж бүү горьд
2012-04-12
Зочин:
Хулхин дээр цэцэг ургуулж эхлэлээ дээ. Та нарын энэ улирсан баларсан амлалтанд одоо бид итгэхгүй ээ. Өөр сонголт хийх болно.
2012-04-12
zochin:
muu luivarchid dandaa hudal yarij bh yumaa. huvitsaa hvnii hogjil san 2 chin shal oor shv de. bid nar teneg bish chvv
2012-04-12
Худал мэдээлэл тарааж хүн амьтны тархи угаахаа болиочээ. Наад яриад байгаа хувьцаа чинь молиго шүү дээ.
2012-04-12
ЗЭРЭГ НЭМЭХИЙН ӨМНӨ ТАЛ ЕЭВЭНГЭЭР ХУУРАХ ГЭНЭЭ:
ЭНЭ ЛУЙВАРЧДАД ОДОО ТЭНЭГ ХУН Л ХУУРТАГДАХ БАЙХ ӨВӨЛЖИНГӨӨ ЭНЭ ТАЛ ЕЭВЭНГ НААШ НЬ ЦААШ НЬ ЭРГУУЛСЭН ОДОО МАРТСАН ГЭЖ БОДОО ЮУ НӨГӨӨ ХАТСАН ХУРШСАН ТАЛ ЕЭВЭНГЭЭ ГАРГААД ИРЧИХСЭН ЭРГЭЛДУУЛЖ БАЙХ ЮМ ЭНЭ МУУСАЙН ЛУЙВАРЧИДЫГ ЭНЭ СОНГУУЛИАР ХАЛДАШГ ҮЙ ДАРХАН ЭРХЭЭС НЬ МУЛТАЛЖ БАЙГААД ЭХ ОРНЫГ МИНЬ ЗАРЖ БАЯЖСАН ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ ШОРОНД ХИЙЖ ШОНД ӨЛГӨХ ЦАГ НЬ БОЛСООН ҮНЭНДЭЭ БОЛ МАН 2008 ОНЫ СОНГУУЛИАР ЖИЛ БОЛГОН ИРГЭН БҮРТЭЭ 1500000 ӨГНӨ ГЭЖ БАЙСАН ШҮҮ ДЭЭ
2012-04-12
Оюутнууд хувьцаа эзэмшиж болохгүй юу? 1 саяа авчихсан юм чинь тэдэнд одоо ямар гарц байна? Компаниуд шиг худалдаж авах уу?
2012-04-12