Нэвтрүүлэгчдийн тайлан тоглолт болно
Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгч соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бямбаа, Д.Цоодол нэвтрүүлэгч Б.Ганбаатар, Ч.Ичинхорлоо, Г.Чоглоонамжил, С.Чимгээ нарын хамтарсан “Нэг л дотно” тоглолт энэ сарын 19,20 өдрүүдэд UB palace-д болох аж.
Тэд тоглолтынхоо үеэр шүлэг уншиж, хэр сайн дуучин болохоо үзэгчдэд харуулах гэнэ. “Нэг л дотно” нэвтрүүлэгчдийн уран бүтээлийн тоглолтод урилгаар дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Н.Гантулга нар оролцоно.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ