Амьдралыг өөрчилсөн гуравхан үсэг

img

“Энэ өвчний “буян”-аар ч гэх үү юм уу хүний мөн чанарыг хамгийн ихээр ойлгосон. Биднийг ойлгох нэг нь ойлгож, ойлгохгүй нэг нь холдоод л явах биз. Гэхдээ амьдрал үргэлжилж байгаа болохоор сэтгэлээр нэг их унаад байх нь гайгүй болсон доо” хэмээн санаашрангуй хэлэх залуугийн дүр. Түүний хэлсэн энэ л үгийг эргэцүүлэхүй хүмүүний амьдралд ямар ч саад бэрхшээл тохиолдсон урагш тэмүүлж явахын учрыг сануулах мэт. “Оюуны дархлаа” ТББ, ХӨСҮТ-ийн эмч, "Хамтдаа" төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа санаачлан хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл болсон арав орчим сэтгүүлчийг нэгэн уулзалтад урьсан юм. Уг уулзалтад ХДХВ-ээр өвчилсөн гей, таван залуу ирж өөрсдийн амьдрал, зовлон бэрхшээлээ илэн далангүй, нээлттэй ярилцав.  Тэднийг гаднаас нь харахад ХДХВ-ийн халдвартай, гей гэж хэлэхээргүй сайхан залуучууд ажээ. Ажил хөдөлмөрийн амтанд орж ид хийж бүтээх насандаа яваа тэдний дунд хань ижил, үр хүүхэдтэй нэгэн ч байсан юм. Өвчин гэгч хэлж ирэхгүй ч, хэрхэн яаж халдвар авсаныг нь шалгаахыг хүссэнгүй. Тэгэх ч шаардлага үгүй байлаа. Харин тэд өөрсдөө сэтгэлдээ тээж явдаг бүхнээ бидэнд илэн далангүй хүүрнэсэн юм. Тэдний түүхийг сөхвөл, нэг нь ахтайгаа эмнэлгээр явж байгаад тохиолдлоор шинжилгээ өгсөн чинь ХДХВ-ээр халдварласан гэх хариу гарсан тул давтан шинжилгээгээр нотлогдсон аж. Гэнэтийн мэдээнд цочирдон учир зүггүй инээгээд байжээ. Нөгөөх нь хар, цагаан дуугуй гөлийж суугаад уйлаад л байсан гэнэ. Дэлгэрмаа эмчийн хэлснээр халдвартай гэдгээ анх мэдсэн өвчтний тухайн үед гаргах ааш араншин янз бүр байдаг ч ихэнх тохилдолд тэр даруйдаа л үхэх цаг болжээ хэмээн бодсон гэдгээ тэд хэлдэг ажээ. Хэдийгээр дэлхийн анагаах ухааны салбарын эрдэмтэд энэхүү аюулт өвчнийг бүрэн төгс эдгээж чадахгүй байгаа ч  эмнэлэгт цаг алдалгүй хандаж, эмчилгээ хийлгэсэн тохиолдолд амьдрах насаа уртасгах боломжтой байдаг гэнэ. Тэр ч утгаараа дэлхий улс орнуудад энэ өвчний улмаас шаналж суугаа сая, сая хүн нэг өдөр  ч илүү наслахсан хэмээн хичээж амьдардаг аж. Хүний бэлгийн чиг хандлага тухайн хүний хэн бэ гэдгээс огтхон ч шалтгаалахгүй. Гагцхүү хүн гэгч хэн нэгэнтэй бэлгийг харилцаанд орж, хайрлаж энхрийлдэг нь энэ орчлонгийн жам гэлтэй. Гэвч хайраас үүдсэн өвчин туссаны төлөө тэднийг хүнээс илүүд үзэж буруутгах нь хэр зөв шийдэл вэ? Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан байдаг гэдэг. Дэлхийн улс орнууд ХДХВ/ДОХ-той иргэдийг нийгмийн амьдралд ялгаварлан гадуурхах ёсгүй, тэд ч мөн адил бусдын адил ажиллаж, амьдрах эрхтэй. Хүний өмнөөс өвдсөн биш гэж дорд үзэж, тээршаадаггүй. Харин ч тэдний эрүүл мэндэд анхаарал хандуулсаныхаа хирээр ажиллаж амьдрах боломжоор хангаж, бусад хүмүүст уг халдвараар өвчлөхгүй байхыг сануулсан нийгмийн сайн сайхан ажилд оролцуулдаг гэнэ. Харин манай улсад 1990 онд анх Камеруны хоёр иргэнээс халдвар авсан хоёр эмэгтэйн талаар олон нийтэд анх зарлан мэдээлж байсан тэр цагаас эдүгээ ХӨСҮТ-д 106 иргэн энэхүү өвчний халдвар тээгч хэмээн бүртгэгджээ. Эдгээр иргэдийн 20 гаруй нь энэ хорвоог орхисон бол үлдсэн хүмүүс нь 80 гаруй нь та бидний дунд амьдарч явна. Харамсалтай нь тэд монголын нийгэмд ил гарах эрхгүй, ил гарвал  олон нийт тэднийг буруутгана. Хамгийн гол нь тэднээс илүүтэй гэр бүлийнхэн нь эвгүй байдалд орно хэмээн нууцхан амьдарч байгаа аж. Тэднийг хамгийн итгэлтэй гэсэн цөөн хэдэн хүн, ХӨСҮТ-ийн харилцдаг эмч нараас нь өөр хэн ч халдвартай гэдгийг нь мэдэхгүй. Гэвч тэд хүссэн ажлаа хийж, хүссэн цалингаа авах эрхгүй. Монгол улс  хүнийг ялгаварлан гадуурхалтыг устгаж чадсан хэмээн ДЭМБ болон НҮБ-д  мэдээлдэг гэнэ. Гэвч монголд ХДХВ-ийн халдвартай иргэдийг ялгаварлан гадуурхалт оршин тогтносооор байгааг бидний уулзсан залуус хэлж байсан юм. Анх халдвартай гэдгээ мэдэж, хэсэг хугацаанд сэтгэл хямралт авддаг ч хамгийн итгэлтэй нэгэндээ хэлж,  хүний ёсоор амьдрах болжээ. Шууд үхчихдэг өвчин биш тул тэд цааш амьдрана. Амьдрахын тулд ажил хийх ёстой. Гэвч нэг л асуудал тэдний хөлийг тушиж байдаг. Тэр нь эрүүл мэндийн шинжилгээ. Манайд ажилд орох хүн зөвхөн тэр эмнэлгээр шинжлүүлсэн байна гэх ч юм уу шинжилгээний хариуг нь нийгмийн ажилтан гэх нөхөд нийтээр нь авдаг болохоор үнэхээр хэцүү ажээ. Хувийн нууцыг хуулиар хамгаална гэж ярьдаг ч шинжилгээний хариу зэрэгт анхаарлаа хандуулдаггүй хэнэггүй зан тэдний ажил хийх хүслийг нь нухчин дардаг гэнэ. Аль ч байгууллагын нийгмийн ажилтнаас “Хэрвээ танай байгууллагад ХДХВ-ийн халдвартай хүн ажиллаж байвал яах вэ?” гэж асуухад “ДОХ  уу? Шууд хална” гэсэн хариулт өгдөг гэдгийг тэд онцолж хэлсэн. Энэ бол манай нийгэмд байгаа хамгийн том ялгаварлан гадуурхалт. Хүнд шууд халддаггүй өвчин гэдгийг хүн бүхэн мэддэг ч харин тэднийг хүлээн зөвшөөрч чаддагүй гэнэ. Хүн хийж, бүтээж байж амьдралаа өөд татаж, үнэлүүлж амьдрах ёстой ч тэдний сэтгэлийг зовоосон хэдэн зүйл байдаг гэнэ. Нэгдүгээрт, хэвлэл мэдээллээр хэн нэгэн “ДОХ” эдгэдэггүй өвчин гэж ярьдаг. Тэгтэл хорт хавдар, сүрьеэ, бусад өвчнөөр, ханиадаар хүртэл хүн үхдэг л биз дээ. Заавал биднийг онцлоод байгаа юм шиг ингэж хэлэхээр тухайн үед хүнд цохилтод ордог. Хоёрдугаарт, “ДОХ” гэсэн гурван үсгээс ихэд эмээдэг. Хаа сайгүй самбар, сонин хэвлэлд ингэж бичээд байх юм. Ямагт аюул сануулсан энэ үгийг болж өгвөл хармааргүй байдаг. ХДХВ-ын халдвар тээгч гээд биччихэд л болмоор санагдана. Гуравт, биднийг эмээр хангадаг олон улсын “Глобал” сангийн “ДОХ, сүрьеэгийн хөтөлбөр”-ийн үйл ажиллагаа ирэх оноос зогсч байгаа явдал юм. Ингэснээр бид эмгүй болно. Эмгүй болно гэдэг нь үхэх болно гэсэнтэй утга бараг нэг. Бид бүгд эмэндээ орсон. Өдөр бүр уудаг болохоор биеийн эсэргүүцэл одоогоор сайн байгаа юм. Энэ маягаар байвал хэд ч наслах горьдлого байдаг. Хөтөлбөр зогсвол бидний амьдрал ч дуусна. Эм нь их өндөр үнэтэй, бид ажилгүй шүү дээ. Хамгийн гол нь бидэнд учирсан энэ бүх зовлон надаар л дуусаасай хэмээн залбирдаг” гэж залуус өгүүлж байна. Хэн нэгний амьдралыг шүүх эрх та бидэнд байхгүй. Гэхдээ тэдэнтэй уулзаж, ярилцаж суухдаа амьдралд дэндүү хайртай болсон гэдгийг харцнаас нь мэдэрч суусан юм. Хэн нэгэнд тэдний хувийн амьдрал нь ёс бус зүйл мэт санагдаж болох ч тэд өөрсдийнхөө замаар л яваа. Гэхдээ архи ууж, агсан тавьж, хэн нэгнийг гомдоож, уурлуулж бухимдалд оруулах хүсэл, бодол тэдэнд нэгээхэн ч үгүй. Гагцхүү  орчлонд ирсэн шигээ нэг л өдөр буцна гэдгээ мэддэг учраас тэд ахархан энэ амьдралдаа бусдыг яг өөр шигээ хайрлаж, чин сэтгэлээсээ хандаж, туслаж дэмжиж явах нь хамгийн эрхэм жаргал болсныг ойлгосон юм. П.Нарандэлгэр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bibi:
tegeed ch edgeer humuustei bish belgiin zamiin haldvart uvchintei temts
2013-04-22
bibi:
ene bol bdag l zyil yamar hort havdar bish
2013-04-22
Demi:
Bvgdeeree urt udaan naslaarai.
2012-04-13
emegtei:
zaluuchuud minidee eruul mend erhem jargal gedeg shuu dee,eruul mendee bodoj oorsdiigoo ersdelees hamgaalj yavaarai,delhiin eruul mendiin baiguullaga emee bitgii zogsoogoosoi,udahgui ene muuhai ovchiniig togs emchildeg em garch ta nar eruul saruul bolno gej itgej bainaa,TA NAR URT NASLANAA,SANAA BUU ZOV
2012-04-12
Зочин:
Ер нь бол Монголчууд хүн хүндээ чоно биш, хүн хүнээ хайрладаг байх хэрэгтэй. Ялангуяа энэ өвчнөөр өвдсөн хүмүүст сэтгэл санаагаар тусалж, ялгаварлан гадуурхахгүй байх хэрэгтэй. Дээр нь тэр эм тариаг нь гэсэн бэлдэж өгөх хэрэгтэй. Тэгж байж Монголчууд бид нэг нэгэндээ эх орон, нэг нэгэндээ тустай дэмтэй байх болно. Би өвчнийг Монголчуудыг нэгтгэх нэгнээ хайрлахад туслах зүйл гэж санадаг.
2012-04-12
bb:
Амь насны асуудал ирэхээр л амьдрах хичнээн сайхныг яс махандаа шингэтэл ойлгодог юм даа. Үхэх цаг нь ойрхон гэдгийг мэдсээр амьдрана гэдэг чинь л сэтгэлийн там юмдаа. Ядаж эдгээр хүмүүс үхэхдээ бас л их зовно шүү дээ.
2012-04-12
nbnb:
ene chin darhlaanii l ovchin biz de. hend ch tysaj bolno. Iim humuusiig niigmees tysgaarlaj gantsaardyylahgui baihsan. Setgel sanaa ni oodrog baij amidrah nas ni yrtasch baival ger bul, ur huuheddee hichneen ih heregtei baihav dee. Ene talaar bodooroi humuusee!
2012-04-12
unshigch:
manaihan DOH geheer l aimaar tahal yum shig huleej avdag. Ajild orohod zaaval yagaad DOH-iin shinjilgeeg odoo hurtel avch bgaad gaihaj bna. Uul ni ingej DOH-iin shinjilgee uguhiig hulliar boliulsan gesen. DOH-iin undesnii horooniihon turiin huviin hevshliin baiguullaguudiin darga ezduudtei uulzaj ene asuudliig shiideesei. Hun hunee oilgoj demjij yavah yumsan.
2012-04-12