Гурав дахь хүүхдээ төрүүлж өсгөсөн эхийг урамшуулна

img

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн  эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Мөнгөн шагналын хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааныхаа хөтөлбөрт шинээр гуравдахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд нэг удаа 300 мянган төгрөг, Эхийн алдар II зэргийн одонтой эхэд 500 мянган төгрөг, нэгдүгээр зэргийн одонтой эхэд сая төгрөгийн тэтгэмж олгоно гэж тусгасан. Энэхүү мөрийн хөтөлбөрийг ажил хэрэг болгох “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн төслийг Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.  Энэ төсөл нь таван зүйлтэй байх бөгөөд хуулийн хамрах хүрээг өргөжүүлж, “Эхийн алдар” одонтой эхчүүдээс гадна гурав дахь хүүхдээ төрүүлж өсгөсөн эхийг хамруулахаар тусгасан байна. Түүнчлэн Эхийн алдар I, II зэргийн одонтой эхчүүд, гурван хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд нэг удаагийн мөнгөн шагнал олгох асуудлыг нэмж тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг урамшуулахад чухал алхам болно гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын хуралдааны үеэр хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

okoo:
mash.zub.
2013-05-13
njgfnj:
za yashig yashig 300 myngiig avah geed 3 dahi huuhdee turuulj baidag terneesch ih zarlaga garnashdee 2 huuhedl havaasag
2013-03-11
долгор:
Нараа чи ямар доль вэ? Чиний өмнөөс иччихлээ.
2013-01-07
geheer hun am n ogtsom buurah geed bgaa yum uu? oidoo bgaanuud n ihenh n 1-2 huuhedtei gesen ug uu? bi l lav gantshan huuhed garna. Tegeed uldsen stagaa businesst zartsuulna
2012-04-12
Нарнаа:
Мөнхтуяа экс гишүүн дээрхи төсөл оруулаад л хөөрхий хөгшчүүл баярлаад л байсан.Энэ төсөл ч Элбэгээгийн сонгуулийн өмнө л хэрэгжих байх даа.Тиймээ Элбэгдорж ерөнхийлөгчөө???
2012-04-12
Сарнай:
Мөнхтуяа гишүүний оруулаад байсан 2-р одонтой эжхэд 5 сая.1-р одонтой эхэд 10 сая.Өүлүүн эхэд 15 сая яасан бэ. Олон хүүхэдтэй эхчүүдээр мөнч их тоглох юмаа.Үеэ өнгөрөөсөн хөгшин улсуудаар улс төрчид нь тоглочих юмдаа.Хөөрхий хөгшчүүд нь ч мөнч их хуурагдах юмдаа.Баярлаад л,баясаад л
2012-04-12
batuk:
ene tur zasag ard tumeniig zugeer suuj bgaad l mungu goridood suudag zalhuu archaagui niigmiin idevhgui bolgoj bna ingej mungu urehee boliod yum buteegeeche tur zasag mini,ta buhnii ene bodlogo chini ard tumnee yaduu bailgah gesen bodlogo bna shuudee
2012-04-12
ЗЭРЭГ НЭМЭХИЙН ӨМНӨ ТАЛ ЕЭВЭНГЭЭР ХУУРАХ ГЭНЭЭ:
ЭНЭ ЛУЙВАРЧДАД ОДОО ТЭНЭГ ХУН Л ХУУРТАГДАХ БАЙХ ӨВӨЛЖИНГӨӨ ТАЛ ЕЭВЭНГ НААШ НЬ ЦААШ НЬ ЭРГУУЛСЭН ОДОО МАРТСАН ГЭЖ БОДОО ЮУ НӨГӨӨ ХАТСАН ТАЛ ЕЭВЭНГЭЭ ГАРГААД ИРЧИХСЭН ЭРГЭЛДУУЛЖ БАЙХ ЮМ ЭНЭ МУУСАЙН ЛУЙВАРЧИДЫГ ЭНЭ СОНГУУЛИАР ХАЛДАШГ ҮЙ ДАРХАН ЭРХЭЭС НЬ МУЛТАЛЖ БАЙГААД ЭХ ОРНЫГ МИНЬ ЗАРЖ БАЯЖСАН ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ ШОРОНД ХИЙЖ ШОНД ӨЛГӨХ ЦАГ НЬ БОЛСООН ҮНЭНДЭЭ БОЛ МАН 2008 ОНЫ СОНГУУЛИАР ЖИЛ БОЛГОН ИРГЭН БҮРТЭЭ 1500000 ӨГНӨ ГЭЖ БАЙСАН ШҮҮ ДЭЭ
2012-04-12