
УИХ 1992 оны тавдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийг баталж, зөвлөлийн зорилго, үйл ажиллагааны үндсэн зарчим, чиг үүрэг, бүтэц бүрэлдэхүүн, бүрэн эрхийг тогтоон хуульчилсан.
ҮАБЗ үүсэн байгуулагдсан өдрийн Зөвлөлийн хууль батлагдсан өдрөөр тогтоож 10 болон таван жилийн ойг албан ажлын хүрээнд тэмдэглэжээ.
20 жилийн ой нь энэ оны тав дугаар сарын 23-нд болох бөгөөд энэ үеэр хэд хэдэн ажил хийхээр төлөвлөжээ. Ойг тэмдэглэхэд шаардагдах 32 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Сангийн сайдад зөвшөөрлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ